Экологийн соёл иргэншлийг бий болгох нь Хятад үндэстний удаан тогтвортой хөгжлийн мянган жилийн том төлөвлөгөө юм. Тиймээс “Хүн ба байгалийн эв зохицонгуй орших” нь шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг дагаж мөрдөх, хөгжүүлэх үндсэн стратегийн нэг болжээ.
ХКН-ын 19-р их хурлын илтгэлд унаган байгаль бол эрдэнэсийн сан гэх үзэл баримтлалыг бий болгож, хэрэгжүүлж, эх баялаг, нөөцийг хадгалах, хүрээлэн буй орчныг хамгаалах үндсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж, экологийн орчныг амь шиг нандигнан хүндэтгэх шаардлагатай гэж онцолсон. Уул, ус, ой мод, тариан талбай, нуур, өвс ургамлын системийг цогцоор нь төлөвлөж, экологи, байгаль орчныг хамгаалах тогтолцоог тууштай хэрэгжүүлэн, ногоон хөгжлийн горим, амьдралын хэв маягийг бий болгосон байна. Үйлдвэрлэлийн хөгжлийн соёл иргэншлийн замаар замнаж, сайн сайхан амьдрал, эрүүл сайхан экологийг эрхэмлэн, үзэсгэлэнтэй Хятад улсыг цогцлоон, ард түмэнд эрүүл зөв үйлдвэрлэл, амьдрах орчныг бүрдүүлж, бүх дэлхийн экологийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулна.





























































