“Нэг бүс-Нэг зам”-ын дагуу ялангуяа Торгоны замын эдийн засгийн бүсийн дагуу нэн аюултай терроризмын үзэл, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэл зэрэг аюул занал учирч зарим улс орнууд хоорондын харилцаа таагүй хэмжээнд хүрч, үргэлж гэнэтийн тооцоолшгүй нөхцөл байдал үүсэж, мөн зарим улс орнуудын дотоодын улс төрийн нөхцөл тогтворгүй байдаг. Иймд бүс нутгийн аюулгүй байдлыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ. 2016 оны 6 дугаар сарын 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистаны Дээд зөвлөлийн Хууль тогтоох хороонд үг хэлэхдээ: Аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтаар нэгдэж, хамтран ажиллаж, Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалж Азийн онцлогтой аюулгүй байдлыг бий болгосноор хамтаар энх тайванч Торгоны замыг буй болгоно гэж заажээ. Энх тайванч Торгоны зам нь хоёр үндсэн агуулгаас бүрдэнэ. Үүнд: Нэгдүгээрт “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь зайлшгүй энх тайван тогтсон улс төрийн тогтвортой орчинд явагдах болно. Хоёрдугаарт, “Нэг бүсНэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бий болгоно. Энх тайван, аюулгүй байдлыг хөгжүүлэх нь Хятад улсын зүгээс гаргасан үзэл онол бөгөөд маш үр дүнтэй арга хэлбэр гэдэг нь нотлогдсоор байна.





























































