Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлт

“Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлт.

2014 оны 12-р сард Ши Жиньпин Жянсу мужид ажиллаж судалгаа хийж байхдаа анх удаа чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, төрийг хуулиар иж бүрэн засах, намын сахилга батыг иж бүрэн чангатгах гэсэн “Дөрвөн иж бүрэн”-ийг дурдсан.

2015 оны 2-р сард Ши Жиньпин Төв намын сургуулийн тэргүүлэх боловсон хүчний семинарын нээлтийн үеэр “Дөрвөн иж бүрэн” бол “Стратегийн төлөвлөлт” гэдгийг тод томруун илэрхийлсэн бөгөөд, анх удаа “Стратегийн төлөвлөлт” гэсэн нэр томьёог ХКН-ын 18-р их хурлаас хойш Намын Төв Хорооны засгийн газрын засаглалын ерөнхий хүрээг нэгтгэн дүгнэхэд ашигласан байна.

“Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлтийг Хятад улсын хөгжлийн бодит байдлын эрэлт хэрэгцээ, ард түмний хүсэл эрмэлзлээс үүдэлтэй бөгөөд Хятад улсын өмнө тулгараад байгаа зөрчилдөөн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Хятад улсын бодит хөгжлийн байдалд дасан зохицох шаардлагаар гаргасан. “Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлт нь стратегийн зорилттой мөн бас стратегийн санаачилгуудын аль алиныг нь агуулдаг. “Төгөлдөржүүлэлт” нь чухал хамгийн чухал стратегийн ач холбогдолтой, харилцан нягт уялдаатай, органик байдлаараа нэгдсэн, дотоод логиктой, энэ нь стратегийн хувьд эмх цэгцтэйгээр өргөжүүлсэн.

Хятадын онцлог шинж чанартай социализмын үйл ажиллагааг бүх талаар нь хамтад нь босгох явдал юм. Чинээлэг нийгмийг иж бүрэн цогцоор нь бий болгох нь стратегийн томоохон зорилго бөгөөд “Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлтэд тэргүүлэх байр суурьтай байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, Төрийг хуулиар иж бүрэн засах, Намын сахилга батыг иж бүрэн чангатгах бол стратегийн гурван том арга хэмжээ бөгөөд төлөвлөсөн ёсоор чинээлэг нийгмийг цогцоор нь бий болгох чухал баталгаа ба гурван стратегийн арга хэмжээ нь чинээлэг сайн сайхан нийгмийг цогцоор нь байгуулах стратеги зорилгоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай,нэг нь ч дутаж болохгүй юм.

“Дөрвөн иж бүрэн”-ийн стратегийн төлөвлөлт бол шинэ нөхцөл байдалд улс орныг удирдах ХКН-ын ерөнхий стратеги бөгөөд нам ба улс орны урт хугацааны хөгжлийн талаарх ерөнхий стратеги юм. Энэ нь “Хоёр 100 жил” тэмцлийн зорилгоо хэрэгжүүлэх, Хятад үндэстний агуу сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэхэд чухал баталгаа болж өгдөг.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:7887
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7