
Шинэ төрлийн коронавирусын улмаас энэ жил бүх салбар, үйлдвэрлэл янз бүрийн хэмжээгээр хохирол амссан. Үүнээс аялал жуулчлалын салбарын алдагдал хамгийн их. Аялал жуулчлалын салбарыг түр зогсоосноор бүх салбарын хөгжил зогсонги байдалд оржээ. Цартахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил хэвийн болохыг дагаад аялал жуулчлалын салбарыг аль болох хурдан сэргээж, илүү сайн хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд аялал жуулчлалын салбар сэргэх найдварыг авчирлаа.Аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын өдөр бүрийн захиалга бүрэн дүүрч, хүмүүсийн аялах сонирхол идэвхтэй нэмэгдэж байна. Хятадын Эдийн засаг, санхүүгийн их сургуулийн Соёл, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Вэй Пэнжюй "Хятад Эдийн засгийн таймс" сонинд өгсөн ярилцлагадаа:
- Засгийн газар саяхан цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авахад тулгуурлан аялал жуулчлалын хөгжлийг дэмжих арга хэмжээ аваад байна. Хөдөлмөрчдийн баярын амралтын өдрүүдэд аялал жуулчлалын салбар сэргэх нь салбарын урьдчилан төлөвлөж байгаа хугацаатай харьцангуй нийцэж байгаа бол аялал жуулчлалын хэрэглээний үүднээс энэ нь таамаглаж байснаас сайн байна гэж ярьлаа.
Сэргээх зорилготой арга хэмжээнүүд
Аялал жуулчлалын салбарыг аль болох хурдан сэргээхэд туслахын тулд орон нутгийн засгийн газар баярын амралтын эдийн засгийг ашиглан олон төрлийн арга хэмжээг идэвхтэй дэмжив. Саяхан болсон "5 дугаар сарын 1"-ний амралтаар Тяньжинь хотын Хэпин дүүрэг энэ жилийн хамгийн анхны аялал жуулчлалын оргил үеийг угтан авчирсан юм. Тус дүүрэгт байрлах А зэрэглэлийн 8 үзэсгэлэнт газар 5 хоногийн дотор 966.6 мянган жуулчин хүлээж авсан. Тяньжинь хотын Хэпин дүүргийн Соёл, аялал жуулчлалын товчооны дарга Ван Емин:
- Баярын амралтын үеэр хүлээн авсан жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийн 60 орчим хувьд хүрч сэргэсэн байна гэж хэллээ.Аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын нээлтийн цагийг уртасгах, соёлын аялал жуулчлалын газруудын шөнийн гэрлийг асаах, хэрэглээний эрхийн бичиг олгох гэх зэргээр аялал жуулчлалын салбарыг дахин сэргээж, соёлын аялал жуулчлалын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Тяньжинь хотын Хэпин дүүрэг амралтын үеэр олон төрлийн эрчимтэй арга хэмжээнүүдийг цаг алдалгүй зохион байгуулсан байна.
Ван Емин:
- Амралтын өдрүүдэд Хэпин дүүргийн Минюань талбай хаах цагаа 22:00 цаг хүртэл уртасгаснаар цэцэрлэгт орох жуулчдын тоо хамгийн олондоо 15 мянга орчимд хүрч, ердийн үеэс 4-5 дахин нэмэгдсэн гэж ярьлаа.
- Хэпин дүүрэг Мэйтуаньплатформтой хамтран таван сая юаний хэрэглээний эрхийн бичиг гарган, дахин худалдаачдын хямдралтай борлуулалтаар нэмж тооцвол 1 юань нь 7,8 юаний хэрэглээг татна. Зарим худалдаачдын хэлж буйгаар маш олон хүмүүс худалдан авалт хийхдээ Мэйтуаний хөнгөлөлтийн эрхийн бичгийг ашигласан нь үнэхээр их дайчлах хүчтэй байна гэсэн байна.
Цөөнгүй хүмүүс Хөдөлмөрчдийн баярын амралтын үеэр цар тахлаас болгоомжлон амралтаа гэртээ өнгөрөөсөн. Үйлчилгээний шинэ арга болох ухаалаг аялал жуулчлал нь гэр орондоо амарч буй хүмүүст баялаг соёл, аялал жуулчлалыг мэдрүүлжээ.
Удахгүй болох гэж буй 5.18 олон улсын музейн өдрийн сурталчилгааны арга хэмжээнд хамтран ажиллах зорилгоор Хэпин дүүргийнМузейн холбооноос соёл урлагийн 22 үзэсгэлэнгийн ордныг зохион байгуулж онлайн платформыг ашиглан, музей сонирхох, сурталчлах зэрэг арга хэмжээг онлайнаар дамжуулах юм байна.
- Цар тахлын үед Үдадао түүхийн музей "Үүлэн тооцооллын музей"-г нээж, улс орны өнцөг булан бүрээс Вэйбө блогоор дамжуулан үүлэн тооцооллын Үдадао, үүлэн тооцооллын Үдадаон түүхэн музейгээр үнэ төлбөргүй аялах боломж олгосон. Үзэгчдийн хандалт 500 мянгаас давж, Үдадаог сурталчлахад маш их үүрэг гүйцэтгэсэн гэж Ван Емин сонирхууллаа.
Ирээдүйг болгоомжтой, өөдрөгөөр харж байна
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах шаардлагын улмаас Хятадын ихэнх орны үзэсгэлэнт газрууд төр засгийн шаардлагын дагуу хязгаарлалтын арга хэмжээ авч, ачааллыг хамгийн ихдээ 30 хувиар батлах бодлогыг хэрэгжүүлж, цагийн хуваарьтай оруулж байна. Орон нутгуудын нөхцөл байдлыг харахад баярын амралтын үеэр жуулчдын тоо нэмэгдсэн ч аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудад соёлын олон үзүүлбэрүүд түр зогссон хэвээр байгаа юм. Ойролцоох зоогийн газруудад зочид цөөн, хот хоорондын аялал зохион байгуулахыг хориглох зэрэг тогтоолууд аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг хязгаарласан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ жил аялал жуулчлалын салбарыг бүхэлд нь сэргээхэднэлээд хугацаа шаардагдах юм. Мөн интернэт хэрэглэгчид "Хариу авах жуулчлал" удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна.
Ван Емин:
- Дараагийн алхамд урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажлыг сайн хийхийн зэрэгцээ соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг дэг журамтайгаар сэргээх хэрэгтэй. Одоогоор хилийн чанад дахь аялал жуулчлал болон муж хоорондын аялал жуулчлалыг хориглосон нь аялал жуулчлалын компаний маш олон үйл ажиллагааг хязгаарлаад байна. Тиймээс аялал жуулчлалын маш олон компаний ажлаа сэргээх эрмэлзэл тийм ч хүчтэй биш байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах зэрэглэл буурахыг дагаад мужийн зэрэглэлийн аялал жуулчлалыг сэргээвэл аялал жуулчлалын компаниудын ажлаа сэргээхэд нь ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна.
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил хэвийн үргэлжилж буйтай зэрэгцээд үйл ажиллагаагаа сэргээх цар хүрээ улам өргөжин тэлж байна. Ялангуяа, халууны цаг эхэлвэл аялал жуулчлалын үйл ажиллагаа өргөнөөр нэмэгдэх болно гэж тэрээр хэллээ.
Ван Емин мөн:
- Тяньжин хотод одоо шөнийн эдийн засгийг сэргээж, шөнийн эдийн засгийг дэмжих арван арга хэмжээг боловсруулаад байна. Хэпин дүүрэг хотын төв бүсийн хувьд өнгөрсөн жил шөнийн эдийн засаг эхлүүлснээс хойш хурдацтай хөгжиж байгаа. Шинэ төлөвлөлтөд Хэпин зам, Жин гудамж, Шяобайлөү зэрэг нь шөнийн эдийн засгийн хөгжлийн голомт газар болно. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил хэвийн болохыг дагаад баар зэрэг цэнгээний газрууд үйл ажиллагаагаа эхлүүлж, шөнийн эдийн засаг 2.0 хувилбар нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хэрэглээний шинэ өсөлтийг бий болгох болно гэж илэрхийлж байна.
Вэй Пэнжюйгийн үзэж буйгаар жилийн хоёрдугаар хагаст аялал жуулчлалын хэрэглээ ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлт тийм ч хурдан биш байх болно. Нэгдүгээрт, цар тахал хүмүүсийн сэтгэл зүйд тодорхой нөлөө үзүүлсэн тул аялахад илүү болгоомжтой байх болно. Хоёрдугаарт, цар тахлын улмаас аялал жуулчлалын олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрснээр богино хугацаанд өмнөх жилүүдийн түвшинд сэргэхэдхүндрэлтэй. Гуравдугаарт, дэлхийг хамарсан цар тахлын улмаас хилийн чанад дахь аялал жуулчлал өмнөх жилүүдтэй харьцуулахад муу байна гэж хэллээ.
Удахгүй өөрчлөлт шинэчлэлийг хийх болно
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил хэвийн болохыг дагаад аялал жуулчлалын салбар аажмаар сэргэж байгаа ч цар тахлын улмаас гарсан хохирлыг нэг хоногийн дотор нөхөх боломжгүй. Хэтийн төлвийг харахад аялал жуулчлалын салбарыг өөрчлөх, шинэчлэх ажил удахгүй болно.
Үүнтэй холбогдуулан Вэй Пэнжюй:
- Аялал жуулчлалын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг хурдасгах боломжийг ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар уламжлалт аялал жуулчлалын салбар монополь нөөцөөс хамаардаг. Тэнгэрийг харах энэ хэлбэр нь удаан чанартай биш, шинийг эрэлхийлэх арга замыг хайх ёстой. Энэ төрлийн инноваци нь агуулгын шинэчлэл төдийгүй загвар шинэчлэлийг агуулдаг гэж онцоллоо.
- Аялал жуулчлалыг өөрчлөх, шинэчлэх чухал чиглэл бол соёл, аялал жуулчлалыг нэгтгэх явдал юм. Үнэндээ олон нийтийн соёлын орон зай нь аялал жуулчлалын зорилготой. Тухайлбал, музей, урлагийн галерей, номын сан зэрэг. Олон нийтийн соёлын байгууламжууд нь орон нутгийн иргэдэд үйлчлэх төдийгүй, гадны олон жуулчдыг татдаг. Энэ төрлийн нээлттэй хэлбэрийн олон нийтийн соёлын орон зай нь соёл, аялал жуулчлалыг нэгтгэх маш сайн орон зай юм. Соёл, аялал жуулчлалын интеграцчлалын цөм нь оюуны өмчийн эрх, брэндийн эргэн тойронд аж үйлдвэрийн сүлжээ байгуулах явдал юм. Тухайлбал, Дисней бол соёл, аялал жуулчлалын нэгдмэл загвар. Үлгэр ярих, дүр бүтээхээр дамжин эцэст нь аялал жуулчлалын нөөц болж хувирдаг гэж тэрээр онцолж байна.
- Сайн дүр төрхтэй, соёлын болон бүтээлч оюуны өмчийн сайн эрхтэй бол аялал жуулчлал хийх боломжтой, уламжлалт аж үйлдвэрийн сүлжээнээс илүү урт байна. Тиймээс ирээдүйд тулгуурласан бүтээлч сэтгэлгээний урлаг, шинжлэх ухааныг нэгтгэх нь Хятад улсын соёл, аялал жуулчлалын салбарыг шинэчлэх эцсийн чиглэл юм гэж Вэй Пэнжюй мөн хэллээ.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аяллын агуулгыг төлөвлөх, хуваалцах нь хувь хүний анхны хараан дахь аялал жуулчлалын мэдрэмжийг онлайн агуулга болгон хувиргаж, нэг төрлийн онлайн харилцаа холбоог бүрдүүлж байгаа юм. Мөн нэг төрлийн аялал жуулчлалын чиг хандлага болно. Үүний зэрэгцээ маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл соёлын аялал жуулчлалыг цахим худалдаа болгон хувиргаж, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон зарим өвөрмөц онцлогт бүтээгдэхүүнийг онлайнаар зарж, хэрэглээний өсөлтөө өөд татаж байна. Аялал жуулчлалын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих нь тасалбарын эдийн засгийг давах явдал болно. Аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын тасалбар нь санхүүгийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг хамардаг. Маш чухал ач холбогдолтой тул тасалбарыг цуцлах явдал тийм хялбар зүйл биш, зөвхөн тасалбарын ашиг орлогод найдах энэ загвар нь Хятад улсын аялал жуулчлалын хөгжлийн чиглэлтэй нийцэхгүй болсон гэж Вэй Пэнжюй ярьсан юм.
Тэрээр мөн үргэлжлүүлэн:
- Аялал жуулчлалын үзэсгэлэнт газрууд хэвийн үйл ажиллагааг боломжийн төлбөртэй байлгах хэрэгтэй. Тасалбарт анхаарлаа хандуулах ёсгүй, шинэчлэлт, хөгжлийн тухай мэдлэгтэй, стратеги алсын хараатай байх ёстой. Дараа нь аажмаар энэхүү градиент хувиргалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Аялал жуулчлалын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь үзэл баримтлалаа өөрчилж, дэлхийн аялал жуулчлал болгон хөгжүүлж, бүхэл бүтэн бүс нутгийг татах хүчтэй байлган, хооллох, амьдрах, аялах, худалдан авахаар ирэх жуулчдыг татсанаар хотын хүн бүр ашиг хүртэх болно гэжВэй Пэнжюй үзэж байна.





























































