Чинээлэг нийгэм бол Хятадын үндэстний эрт дээр үеэс хүсэж ирсэн нийгмийн хэв маяг юм. Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үед Дэн Сяопин Хятадын хэв маягийн орчин үеийн байдлыг тайлбарлахдаа анх удаа “Чинээлэг” –ийг ашиглаж, 20-р зууны төгсгөлд “Хятадад нэгэн чинээлэг нийгмийг байгуулах” зорилгоо тодорхой дэвшүүлсэн. Бүх улс орны ард түмэн, нийт үндэстний хамтын хүчин чармайлтын дор Дэн Сяопиний гаргасан зорилго 20-р зууны төгсгөлд төлөвлөсөн ёсоор биелэгдэж, ард иргэдийн амьдрал ерөнхийдөө чинээлэг түвшинд хүрсэн.
Үүний суурин дээр, ХКН-ын 16-р үндэсний их хурал нь энэ зууны эхний 20 жилд нэг тэрбум гаруй хүнд ашигтай байх илүү өндөр түвшинд чинээлэг нийгмийг байгуулах зорилтыг дэвшүүлэв. Хятадын Коммунист намын 18-р их хурал нь чинээлэг нийгмийг иж бүрэн цогц байдлаар бий болгох шинэ шаардлагуудыг санал болгов. ХКН-ын 18-р их хурал нь чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилгоо баяжуулж, сайжруулж, “Чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах” –ийг “Чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулсан болох” болгон өөрчилсөн. “Чинээлэг” гэдэг нь хөгжлийн түвшний тухай, харин “иж бүрэн” нь хөгжлийн тэнцвэр, зохицуулалт, тогтвортой байдлын тухай юм. Чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлон байгуулах нь хөдөө орон нутагт, ялангуяа ядуу буурай хөгжилтэй бүс нутагт цаашид дэлгэрүүлэх, хөгжүүлэх хамгийн чухал бөгөөд тулгамдсан ажил юм.
ХКН-ын 18-р удаагийн Төв Хорооны тавдугаар чуулганаар 2020 он гэхэд Хятад улсын одоогийн жишгээр хөдөөгийн бүх ядуу хүмүүсийг ядуурлаас гаргахыг тодорхой заасан байна. Хятадын Коммунист намын 19-р их хурлын тайланд тэмдэглэснээр, одоогоос 2020 он хүртэл чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах чухал үе болж байна. Чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилго нь ХКН-ын ард түмэндээ өгсөн чин сэтгэлийн амлалт бөгөөд 1.3 тэрбум гаруй хятад хүний нийтлэг хүсэл эрмэлзэл юм.
Энэхүү агуу зорилго бол “хоёр 100 жил” тэмцлийн эхний зорилго, Хятад үндэстний агуу сэргэн мандалтын чухал замналын тэмдэглэгээ, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд чухал үндэс суурь, чухал алхам юм. Өнөөдөр чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахын төлөө тэмцэж байгаа нь үндэсний сэргэн мандалтын төлөө тэмцэх явдал юм.





























































