Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Халдварт өвчний эсрэг туршлагаасаа хуваалцав

Халдварт өвчний эсрэг туршлагаасаа хуваалцлаа.

     Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлгийн эмч нар  06-р сарын 09-ний орой  Бразилийн мэргэжилнэгтнүүдтэй ХТРТ-ын CGTN-ий "Дэлхийн коронависурийн халдварт тахлын тухай оношилгооны тасалгаа"-ны сайтын шууд нэвтрүүлэгт оролцож, цахим хэлбэрээр "COVID-19"-ийн халдвар авсан өвчтөнүүдийг авран эмчлэх туршлагаасаа хуваалцсан байна.

    Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлгийн захирал, Бээжингийн их сургуулийн Хүбэйд туслалцаа үзүүлэх, Халдварт өвчний эсрэг үндэсний эмчилгээний багийн ахлагч, академич Чяо Же:

- Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлэг Үхань хотод халдварт өвчний эсрэг тэмцэхэд 400 гаруй эмч сувилагч илгээж, 70 гаруй хоногийн турш тэмцэж, халдварт өвчнийг хяналтдаа авах, оношлох, өвчтөнд үзлэг хийх, авран эмчлэх талаар их туршлага хуримтлуулсан. Эдгээр туршлагыг дэлхийн улс орнуудын хамтран зүтгэгчидтэй хуваалцах нь зүй ёсны үүрэг хариуцлага юм гэж хэллээ.

    Одоогийн байдлаар Бразилд коронавирусын халдварын тархалт улам хүндэрч байна. Бразилийн Эрүүл мэндийн яамны мэдээлсэн тоо баримтаас харахад тухайн орон нутгийн цагаар 10-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад нийт халдвар авсан 772416 тохиолдол бүртгэгдэж, 39680 хүн нас барсан байна.

    Бразил дахь Америк тивийн анагаах ухааны корпорацийн ICU анагаах ухааны менежментийн хэлтсийн захирал Виктор Клаво:

- Халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах явцдаа Бразилийн улсын эмнэлгийн хүнд өвчтөнүүдийн нас баралт 70 хувиас давж, хувийн эмнэлгүүдийн нас баралт ч 56 хувьтай байгааг олж харсан. Иймээс Хятадын талын менежментийн туршлагаас суралцаж, нас баралтын түвшинг бууруулахад туслахыг хүсэж байна гэж хэлсэн байна.

    Нэг цагийн шууд нэвтрүүлэгт хоёр талын эмч нар амьсгалын аппаратыг салгах стандарт, үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай асуудлууд, мөн вирусын эсрэг эм хэрэглэх, "хиймэл уушги" ашиглах стандарт, туршлага зэрэг сэдвийн хүрээнд судлан хэлэлцэж туршингаасаа хуваалцлаа.

 

 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:10252
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7