Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийг хуулиар иж бүрэн засах зорилт

Төрийг хуулиар иж бүрэн засах зорилт

     2014 оны 10-р сард хуралдсан ХКН-ын 18-р их хурлын Дөрөвдүгээр чуулганаар “Төрийг хуулиар иж бүрэн засах” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Улсыг хуулиар иж бүрэн засах нь Хятадын онцлогтой социализмын мөн чанарын шаардлага, чухал баталгаа юм. Хятад улс шинэчлэлт, хөгжил, тогтвортой байдал хангах зорилтыг биелүүлэхийн тулд зөрчилдөөний эрсдэлийг даван туулж, хариу арга хэмжээ авах ёстой. Улмаар ажлаа хийхэд бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хуулиар засах сэтгэлгээ, хуулиар засах арга хэлбэрийг ашиглахад илүү анхаарч, хууль дээдлэх засаглалын тэргүүлэх, дүрэм журамд оруулах үүргийг илүү сайн гүйцэтгэх шаардлагатай болсон.

Төрийг хуулиар иж бүрэн засахын үндсэн зорилго нь Хятадын онцлогтой социалист засаглалын тогтолцоог бий болгож, хуулиар захирагдсан социалист улс байгуулах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд хууль эрх зүйн хэм хэмжээний иж бүрэн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх үр дүнтэй дүрэм, хууль хяналтын тогтолцооны хатуу дүрэм, хуулийн засаглалтын хангалтын тогтолцоо, намын доторх дүрмийн төгс тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Төрийг хуулиар иж бүрэн засах явцад хуулиар улсыг засах, хуулиар засгийн эрх барих, хуулиар захиргааны үйл ажиллагааг чандлан дагаж мөрдөж хамтдаа урагшлахыг дэмжих ёстой. Хуулиар улсыг засах, хуулиар засгийн газрыг засах, хуулиар нийгмийг засах нэгдмэл байгуулалтын зарчмыг баримталж, хуулийг оновчтой тогтоох, хуулийн хэрэгжилтийг хатуу чанд сахиулах, шударга ёс хууль хэрэгжүүлэх шүүхийн байгууллагын тогтолцоо, ард иргэд хуулийг дагахад хүрэх ёстой; нийгмийн шударга ёсыг хамгаалах, тогтоох тал дээр чармайн ажиллаж, ард түмнийг шүүх хэрэг бүрт шударга ёсоор оролцуулах ёстой. Намын удирдлагыг хуулиар улсыг засах бүх үйл явц, болон түүнийг бүх талаар хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социалист засаглалын хуулиар засах замыг тууштай баримталж байх ёстой.

Хуулиар төрийг иж бүрэн засах нь системчилсэн төсөл бөгөөд төрийн засаглалын салбарт хийгдэх өргөн далайцтай, гүн гүнзгий хувьсгал юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:7735
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7