”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх эд бараа хандивлав

ӨМӨЗО Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх эд бараа хандивлав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улсын БСШУСЯ болон МСНЭ-д цар тахлын эсрэг эд бараа хандивлах арга хэмжээ 06 дугаар сарын 15-нд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Чэнь Шуан, дэд дарга н.Хасбагана, Монгол Улсын БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, МСНЭ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар оролцлоо. 

Чэнь Шуан хандивын эд барааны дагалдах бичиг баримтыг Монгол Улсын БСШУСЯ-нд хүлээлгэн өгч байгаа нь 

Соёлын зөвлөх Чэнь Шуан ЭСЯ-наа төлөөлөн хэлсэн үгэндээ, энэ оны 01 дүгээр сард цар тахал дэгдсэнээс хойш, Хятад Монгол хоёр орон бие биеэ туслан дэмжиж, жаргал зовлонгоо хамтган хамтран ажиллаж байна. МУ-ын Засгийн газар, иргэдийн байгууллагууд болон хувь хүмүүсээс Хятад улсыг хамгийн хүнд хэцүү байдалд байсан үед нандин дэмжлэг туслалцаа үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Монгол Улс цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон ӨМӨЗО-ны Ардын засгийн ордноос хамгаалалтын эд бараа худалдан авах, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, нийгэмлэгүүдийг зохион байгуулж, дотоодын холбогдох байгууллага нэгжүүдтэй хамтран, Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын эд бараа хандивласан юм гэлээ. 

ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улсын БСШУСЯ болон МСНЭ-д 60 мянган ширхэг амны хаалт хандивлаж, цар тахлын эсрэг Монгол Улсын хийж буй тэмцэлд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн цар тахлын тохиолдлыг оношлон эмчлэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, Монгол Улсын ард түмэн цар тахлыг ялж, ажил амьдралын хэвийн байдлаа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Чэнь Шуан илэрхийлэв. 

О.Хуягцогт Хятадын талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд юуны өмнө талархал илэрхийлээд, Монгол, Хятад хоёр орон бие биеэ туслан дэмжиж, гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоолоо. Энэ удаагийн цар тахлын үед хоёр орны Засгийн газар, олон нийтийн байгууллагууд, иргэд хоорондоо олон хэлбэрээр туслан дэмжилцэж, Монгол, Хятадын найрамдал нөхөрлөл зангилаагийн цаг мөчид асар их үүрэг гүйцэтгэдгийг дэлхий дахинд харууллаа гэжээ. 

Монгол Улсын БСШУСЯ нь БНХАУ-аас Монгол Улсөчд суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв болон ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны нягт хэлхээ холбоо тогтоон хамтран ажиллаж ирсэн бөгөөд цар тахлын эсрэг Хятад улсын хийж буй ажилд анхаарлаа хандуулан дэмжсээр ирсэн билээ. МУ 7 дугаар сард их дээд сургуулиудын элсэлтийн шалгалт хийхээр төлөвлөж буй тул, Хятадын талын хандивласан 30 мянган ширхэг амны хаалтыг бид шаардлагатай хүүхдүүдэд хуваарилан өгч, тэдний шалгалтад оролцоход нь баталгаа хангана гэж О.Хуягцогт тэмдэглэв. 

▲Чэнь Шуан хандивын эд барааны дагалдах бичиг баримтыг МСНЭ-д хүлээлгэн өгч байгаа нь

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа: МСНЭ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон жилээр хамтын ажиллагаа хийж ирсэн бөгөөд манай байгууллагад бүртгэлтэй 4700 гаруй сэтгүүлчдийн зонхилох нь сургалт дамжаа буюу харилцан айлчлалын зам шугамаар ӨМӨЗО-нд хүрч, Хятадын ажил нэгтнүүдтэй гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоосныг тэмдэглэж, МСНЭ-д Хятадын талаас 30 мянган ширхэг амны хаалт хандивласанд байгууллагаа төлөөлөн талархал илэрхийлээд, цар тахлын эсрэг Хятад улсын хийж буй тэмцэл эртхэн ялалтад хүрэхийг хүсэн өрөөлөө. 

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:6809
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой