Санхүүгийн салбараа нээлттэй болгох нь “Нэг бүс Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын гол тулах хүч юм. Гол хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь замын дагуух улс орнуудын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Азийн мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалт татах болон санхүүгийн үнэлгээний системийг байгуулснаар олон төрлийн хөнгөлөлттэй зээлүүд, талуудын хамтарсан санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжин санхүүгийн системийг сайжруулна. Улс орнууд хамтаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ∕AIIB∕, БРИКС-ийн орнуудын Шинэ хөгжлийн банк ∕NDB BRICS∕-ийг байгуулах ажилд оролцож, Торгоны замын санг үүсгэн байгуулж үйл ажиллагааг хурдасган, Торгоны зам сан болон улс орнуудын бүрэн эрхийн хүрээнд Торгоны зам сангийн “Нэг бүс-Нэг зам” санаачилгын голлох төслийн бүтээн байгуулалтын явц дахь санхүүжилтийн үүргээ биелүүлнэ.
Замын дагуух улс орнуудын хоёр талын валютыг хөрвүүлэн тооцох болон валют харилцан солилцох хамрах хүрээ болон хэмжээг өргөтгөж, Азийн бондын зах зээлийн нээлттэй хөгжингүй байдлыг эрчимжүүлж зам дагуух улс орнуудын Засгийн газрын болон санхүүгийн үнэлгээ өндөртэй аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудыг Хятадын дотоодод юанийн бонд гаргахыг дэмжиж, улс орнуудын санхүүгийн хамтын ажиллагааны үүргээ хэрэгжүүлнэ. Банкуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, банкны группуудын зээл ∕syndicated loan∕, банкны итгэлцлийн үйлчилгээ зэрэг хэлбэрээр санхүүгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, арилжаа, хувьцаа, хөрөнгө оруулалтын сан болон нийгмийн санхүүжилтийн оролцоотойгоор “Нэг бүс-Нэг зам” санаачилгын голлох төслүүдийг хамтран бүтээн байгуулна.
Санхүүгийн хяналтын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрсдэлээс хамгаалах болон эрсдэлийн үеийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, бүс нутгийн шинжтэй санхүүгийн эрсдэлийн урьдчилан мэдээлэх системийг бий болгож, хил дамнасан эрсдэлийн болон эрсдэлийн үеийн харилцаа хамтын ажиллагааны механизмыг бүтээж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.





























































