2014 оны 12-р сард Ши Жиньпин Жянсү мужид ажиллах үеэрээ “Намын сахилга батыг иж бүрэн чангатгах” шинэ шаардлагыг тавьж, намын удирдах, намын засах талаар урьд хожид байгаагүй шинэ түвшинд хүргэсэн.
Хятадын төрийн үйл хэргийг гүйцэтгэх зангилаа нь нам бөгөөд өөрийгөө удирдаж, иж бүрэн чанд хатуу засах нь гол юм. Өөрөө зоригтойгоор хувьсгал хийж намыг иж бүрэн чанд хатуу удирдах нь ХКН-ын хамгийн онцлог шинж чанар юм.
Намын сахилга батыг иж бүрэн чангатгахын цөм нь намын удирдлагыг бэхжүүлэх, түүний үндэс нь иж бүрэн байх, зангилаа нь чанд хатуу, чухал зүйл нь засах явдал юм. “Иж бүрэн” гэдэг нь намыг бүрэн хянаж, намыг бүхэлд нь засаж, 80 сая гаруй гишүүд, 4 сая гаруй намын байгууллага руу чиглэсэн намын бүтээн байгуулалтын бүхий л салбар, хэлтсийг хамарсан ойлголт юм. Энэ нь чанд хатуу үзэл санаа, намыг чанд хатуу хянах, чанд хатуу хэрэгжүүлэх, чанд хатуу засах, чанд хатуу ёс суртахуун, чанд хатуу авлигын эсрэг зогсох гэх мэт 6 төрлийн шаардлагаас үүдэлтэй. Намыг иж бүрэн засаж үзэл санааны бүтээн байгуулалт, бүтцийн бүтээн байгуулалт, ёс суртахууны бүтээн байгуулалт, авлигын эсрэг авилгалгүй засгийн бүтээн байгуулалт, институтийн бүтээн байгуулалтийг өндөр түвшинд хүргэнэ.
“Чанд хатуу” гэдэг нь үнэнээсээ чанга хатуу удирдан хянаж, тууштай тогтвортой удирдан, хэрэгжүүлж, байнгын чигч шудрагааар хэрэгжүүлнэ гэсэн үг юм.
“Намыг засах” гэдэг нь Төв Засгийн газраас эхлээд муж хот сумын намын хороод, төв Засгийн газрын яам хороо төрийн байгууллагын салбар намын бүлгүүд (намын хороо)-ээс анхан шатны намын үүр хүртэл бүгд гол үүргүүдээ хариуцаж, намын хорооны нарийн бичгийн дарга нь намын бүтээн байгуулалтыг сайтар чухалчлан удирдан хийх ёстой ажил, зайлшгүй хүлээх үүргээ гүйцэтгэж бүх шатны сахилгын хороо хянан шалгах хариуцлагаа оригтойгоор хэрэгжүүлнэ.
Намыг чанга хатуу засах хамгийн үндсэн зорилго нь намын бүх шатны байгууллагууд болон нийт гишүүд, ажилчид намын дотоод улс төрийн амьдралын хэм хэмжээ болон намын дүрэм журмын дагуу ажлаа хэрэгжүүлэхэд оршино. Намыг иж бүрэн чанд чигч засахад намын үзэл санааны бүтээн байгуулалтын болон намыг засах институтийг нарийн уялдуулан хадгалах ёстой. “Гол цөөнх”-д анхаарлаа хандуулахын зэрэгцээ системийн торыг бүхэлд нь чангалж намыг засах институт, эрхийг хянах засаглалын хэлбэрийг илүүтэй ашиглана.
Намын сахилга батыг иж бүрэн чангатгахыг “Дөрвөн иж бүрэн” стратегийн төлөвлөлтөд оруулсан нь шинэ түүхийн нөхцөлд улс орны өөрчлөлтийг ХКН дагалдуулан арга хэмжээ авах зайлшгүй сонголт юм. Намын сахилга батыг иж бүрэн чангатгах ажил хэрэг тасралтгүй үргэлжилнэ.





























































