Ард түмний найрамдлаар нөхөрлөх бол “Нэг бүс Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын үндэс суурь юм. Харилцан уялдаатай олон талт соёл бүхий олон үндэстний улс орнуудыг хамарсан томоохон стратегийн үзэл санааны хувьд “Нэг бүс Нэг зам” санаачилга нь амжилтад хүрч оролцогч улс орнуудын ард иргэд нь уг санаачилгад сэтгэл зүрхээрээ холбогдож чадах эсэх нь замын дагуух улс орнуудын ард иргэдийн сонирхлыг татан талархлыг хүлээж, тэдний оролцооны түвшнээс шууд шалтгаална. Иймд замын дагуух улс орнууд Торгоны замын найрамдалт харилцааны үзэл санааг түгээн дэлгэрүүлж, соёлын солилцоо, эрдэмтдийн харилцаа, тусгай мэргэжилтнүүдийн солилцоо, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, залуучууд болон эмэгтэйчүүдийн солилцоо, сайн дурынхны үйлчилгээний хүрээний ажил хэрэгч хамтын ажиллагааг ихээр хөгжүүлж харилцан ойлголцол, уламжлалт нөхөрлөлийг нэмэгдүүлж, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь ард түмний хүсэл зорилгын үндэс билээ. Ирээдүйд хэрэгжүүлэх бодит үйл ажиллагаануудад “Нэг бүс-Нэг зам” санаачилгын замын дагуух улс орнуудын төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын оролцоо болон парламентын харилцаа нь гүүр болох үүрэгтэйгээр оролцох боломжтой юм. “Нэг бүс-Нэг зам” санаачилга замын дагуух улс орнуудын бодлогын судалгааны хүрээлэн хоорондын хамтарсан судалгааг шинээр нээн хөгжүүлж, хамтарсан форум, соёлын сурталчилгааны олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, өөр өөр соёлын болон шашин хоорондын солилцоо, яриа хэлэлцээг дэмжих зэрэг үйл ажиллагаанууд байх болно.





























































