ХКН-ын 16-р, 17-р их хурлаар бий болгосон чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилтын үндсэн дээр ХКНын 18-р их хурлаар 2020 онд чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулсан байх агуу зорилтыг дэвшүүлсэн.
“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө” чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах шинэ зорилт, шаардлагыг илүү тодорхойлж, үүнд хөгжил бол тэргүүний чухал ажил гэдгийг баримтлах бөгөөд хөгжлийн чанар ба үр ашгийг дээшлүүлэхийг гол болгож, өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх, эдийн засаг нь дунд болон өндөр хурдтай өсөж, аж үйлдвэрлэлийг анхан түвшнээс дунд, дээд түвшинд шилжүүлэх, 2020 он гэхэд ДНБ болон хот хөдөөгийн иргэдийн нэг хүнд ногдох дундаж орлогыг 2010 оныхоос нэг дахин нэмэгдүүлнэ.
Ард иргэдийн амьдралын түвшин болон чанар нийтээрээ нэмэгдэж “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд ядуусын хорооллын сэргээн босголтын ажлууд ерөнхийдөө дуусаж, 2020 он гэхэд одоогийн стандартын дагуу ядууралд өртсөн хүн ам ядуурлаас ангижирч, ядуу сумыг бүхэлдээ ядуусын эгнээнээс гаргаж, бүс нутгийн шинжтэй ядуурлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ард иргэдийн соёлын түвшин болон нийгмийн соёлын хэм хэмжээ мэдэгдэхүйц дээшилнэ, 2020 он гэхэд нийтийн соёлтой үйлчилгээний системийг ерөнхийд нь бий болгоно.
Экологи орчны чанарыг ерөнхийд нь сайжруулж эко хөгжлийн хэлбэр болон амьдралын хэв маягийг бий болгохыг дэмжинэ. Нээлттэй шинэчлэлд тулгуурлан институтийн шинэчлэлийг ахиулж, 2020 он гэхэд төр засгийн удирдлагын тогтолцоо болон удирдлагын чадварыг шинэчлэлд томоохон ахиц гарч салбар бүрийн дэд бүтцийн шинжтэй институтийг үндсээр нь бүрдүүлж институтийн бүхий л талыг төлөвшсөн, илүү хэвшмэл байдлаар хөгжүүлэх зэрэг багтжээ.





























































