Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор.

2014 оны 9 дүгээр сарын 11-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тажикстаны нийслэл Душанбе хотод анх удаа зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтын үед Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын санаачилгыг гаргаж, Путин ерөнхийлөгч, Элбэгдорж ерөнхийлөгчийн идэвхтэй дэмжлэгийг авсан байна. 2016 оны 6 дугаар сарын 23-нд гурван улс албан ёсоор “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурж, энэ нь “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дор хийгдсэн анхны олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний хөтөлбөр билээ. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор нь Торгоны замын эдийн засгийн бүсийн гол замналуудын нэг ба “Нэг бүс-Нэг зам” санаачилгын ОХУ-ны ЕвроАзийн эдийн засгийн холбоо ∕Euroasian Economic Union∕ санаачилга, Монгол улсын Талын зам санаачилатай уялдуулж, гурван улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг буй болгох, дээд түвшний яриа хэлэлцээний индэр болж, гурван талын бололцоо, давуу талыг ашиглан харилцан ашигтай, хамтын хожилтой эдийн засгийн хөгжлийн шинэ орон зайг буй болгон өргөжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцлалыг ашиглан олон улсын зах зээлд гурван улсын хамтарсан өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор нь хоёр замтай. Нэгдүгээрт, хойд Хятадын Бээжин-Тяньжинь-Хэбэй ∕Beijing-Tianjin-Hebei Urban Agglomeration∕-гээс Хөх хот, цаашлаад Монгол улс болон ОХУ-д хүрнэ. Хоёрдугаарт, Далянь, Шень-ян, Чанчүнь, Харбинаас Манжуур болон ОХУ-ын Чита хүртэл байна. Энэхүү коридор нь доорх долоон томоохон чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд анхаарал хандуулна. Үүнд зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хөгжүүлэн талууд дэд бүтцээрээ харилцан холбогдох, боомтын бүтээн байгуулалт болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн хүчин чадал болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг сайжруулах болон орон нутгийн болон хил орчмын бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэр тусмаа зам тээврийн хүрээний хамтын ажиллагаа нь голлох үүрэг рольтой байхаар тодорхойлогдсон байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:7029
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7