”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист хөгжлийн стратегийн төлөвлөлт

Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист хөгжлийн стратегийн төлөвлөлт.

ХКН-ын 19-с их хурлаас 20-р их хурал хүртэл Хятад улсын “Хоёр100 жил” тэмцлийн зорилтын хэрэгжилтийн түүхэн уулзвар байх болно. ХКН-ын 19-р их хурал дээр чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулсан байх, эхний зуун жилийн тэмцлийн зорилгоо хэрэгжүүлэх мөн социализм орчин үеийн улс орныг бүх талаар нь цогцлох шинэ аян эхлүүлэх, Хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилт руу урагшилна. ХКН-ын 19-р их хурал дэлхий ба дотоодын нөхцөл байдал болон Хятадын хөгжлийн нөхцөлийг нэгтгэн дүгнэж 2020 оноос энэ зууны дунд хагас хүртэлх хугацааг хоёр шатанд хуваан төлөвлөсөн.

Нэгдүгээр шат. 2020-2035 он хүртэл чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулсан байх үндсэн дээр дахин 15 жил тэмцэж орчин үеийн хэв шинжтэй социализмын нийгмийг үндсэнд нь байгуулна. Тэр үед Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн чадавх үсрэнгүй өсч, инновацын хэв шинжтэй улсуудын эгнээнд жагсаагдаж, ард иргэдийн тэгш оролцоо, тэгш хөгжих эрх бүрэн баталгаажин хуулийг дээдэлсэн улс, хуулийг дээдэлсэн засгийн газар, хуулийг дээдэлсэн нийгмийг үндсэнд нь цогцлоон бүх талын институтийг илүү сайжруулан улсын засаглалын тогтолцоо болон засаглалын чадавхын шинэчлэл үндсэндээ бий болно. Нийгмийн соёлын түвшнийг шинэ өндөрлөгт хүргэж, улс орны соёлын зөөлөн хүчийг улам сайжруулж, Хятадын соёлын нөлөөг улам бүр өргөжүүлэн тэлнэ. Ард иргэдийн амьдрал илүү чинээлэгжиж, дундаж орлоготой хүмүүсийн эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэж хот хөдөөгийн хоорондын хөгжлийн ялгаа болон иргэдийн амьдралын түвшний ялгаа эрс багасаж, үндсэндээ нийтийн үйлчилгээ цөм тэгшрэн иргэд нийтээрээ чинээлэгжих дорвитой алхмаар замнах болно. Орчин үеийн нийгмийн засаглалын хэв маяг үндсэндээ хэлбэржин эрч хүч, эв найрамдал, дэг журмаар хангагдана. Экологийн орчин үндсэндээ сайжирч, үзэсгэлэнтэй Хятад улсын зорилго үндсэндээ биелсэн болно.

Хоёрдугаар шат. 2035 оноос энэ зууны дундад үе хүртэл. Үндсэндээ орчин үеийн шинэчлэлтийн үндсэн дээр дахин 15 жил тэмцэж, Хятад улсыг баян хүчирхэг, ардчилсан, соёлтой, эв найрамдалтай, үзэсгэлэнт социализмын орчин үеийн хүчирхэг улс болгоно. Тэр үед Хятад улсын материаллаг, улс төр, оюун санааны, нийгэм, экологийн зэргийн соёл иргэншлийг цогцоор нь сайжруулж, төрийн засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийг шинэчилж, үндэсний цогц хүч болон олон улс дахь нөлөөллөөрөө тэргүүлэх орон болж ард иргэд нийтээрээ чинээлэгжих үйл явц үндсэндээ биелнэ. Хятадын ард түмэн илүү аз жаргалтай, эрүүл амьдралыг хүртэж Хятад үндэстэн дэлхийн үндэстний ойд илүү өндөр золбоолог хандлагатай зогсож байх болно.

Чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулсан байхаас орчин үеийн шинэчлэлийг үндсэнд нь биелүүлж, үүнээс социализмын орчин үеийн шинэчлэлийг иж бүрэн байгуулж хүчирхэг улсад хүрнэ. Энэ нь шинэ эрин үеийн Хятадын социализмын хөгжлийн стратегийн төлөвлөлт юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:355
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой