Ази-Европын эх газрын шинэ гүүр нь “Сибирийн эх газрын гүүр” /ОХУ-ын зүүн хэсгийн далай дагуух Владивостокоос гарч Сибирийн төмөр замаар хөндлөн нэвтэрч Москва, цаашлаад Европын улс орнууд хүрсэн/-тэй холбогдоно. Мөн “Хоёр дахь Ази-Европын гүүр” гэж нэрлэгдэж зүүнээс Жянсу /Jiang Su/ мужийн Лянюньган/Lian Yungang/ боомт, Шаньдүн /Shandong/ мужийн Рыжоу/Rizhao/ боомтоос эхлэн баруун талдаа Голландын Роттердам, Бельгийн Антверпен зэрэг Европын боомт хотуудад хүрэх замдаа Казакстан, ОХУ, Беларусь, Польш, Герман зэрэг улсуудаар дамжин, нийт урт нь 10800 км үргэлжлэн, дэлхийн 30 гаруй улс оронд эдийн засгийн нөлөөлөл үзүүлэхүйц Ази, Европын хоёр том тив, Номхон далай болон Атлантын далайг холбосон олон улсын томоохон тээвэр логистикийн зам юм. 20 дугаар зууны 90-ээд оны эхэн үе шинэ Ази-Европын эх газрын гүүр эхлэлийн шатандаа ажиллаж байлаа.
“Нэг бүс-Нэг зам” санаачилга нь Ази-Европын эх газрын гүүрийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын замын дагуух улс орнууд болон Ази, Европын хоёр тивийн эдийн засаг, худалдааны харилцааг хөнгөрүүлэн хялбаршуулсан томоохон гарц юм. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын нэрийн хуудас болсон гол төслийн хувьд Чүнчин-Шиньжян-Европын төмөр зам/Chongqing-Xinjiang-Europe Railway/,Чендү-ШиньжянЕвропын төмөр зам /Chendu-Xinjiang-Europe Railway/, И-Ү-Шиньжян-Европын төмөр зам /Yiwu-Xinjiang-Europe Railway/ зэрэг төмөр замын тээврийн гол шугамууд ашиглалтад ороод байна.
Тэр дунд Чүнчин-ШиньжянЕвропын төмөр зам нь Чүнчин хотоос хөдөлж Зүүн болон Төв Европын Польшоор дамжин Германы Дуйсбург /Duisburg/ хүрдэг бол харин Чэндү-Шиньжян-Европын төмөр зам нь Чэндү хотоос гарч шууд Польшид хүрдэг.
И Ү-Шиньжян-Европын төмөр зам нь Жэжян мужийн И Ү хотоос гарч Испанийн Мадрид хүрдэг. Мөн Ази-Европын эх газрын гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд авто замын тээвэр, эрчим хүчний шугам, далайн хотын бүтээн байгуулалт зэрэг чиглэлийн ажлууд тогтвортой амжилттай урагшилж байна.





























































