Энэтхэг-Хятадын хойг болон Хятад улс нь эх газар далайгаараа холбогдож, хэдэн мянган жилийн урт удаан түүхтэй, газар нутаг, хүн зон, соёлын харилцаа нягт байдгаараа “Нэг бүс-Нэг зам” санаачилгын голлох гүүр зангилаа болон холбогдоход тохиромжтой юм. Хятад-Энэтхэг, Хятадын хойгийн эдийн засгийн коридор нь зүүн талдаа Сувдан мөрний гурвалжингийн эдийн засгийн бүс /Pearl River Delta Metropolitan Region (PRD)/- ээс Наньнин-Гуанжоугийн хурдны зам /Nanguang Expressway/, Наньнин-Гуанжоугийн хурдны галт тэрэгний замыг дагаж Наньнин /Nanning/ хот, Пиншян /Pingxiang/ хот, Ханой /Hanoi/ хот болон Сингапур хүрнэ. Энэтхэг-Хятадын хойгийн Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар, Малайз, Тайланд зэрэг орныг дамжин Хятад улс болон Энэтхэг-Хятадын хойгийг холбосон томоохон эх газрын гүүр бөгөөд Хятад улс АСЕАН-ын хамтын ажиллагааны улс дамжсан эдийн засгийн коридор юм. Тус эдийн засгийн коридор нь зам дагуух голлох хотуудын төмөр зам, авто замын гол зангилаа болж, ард иргэд, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, мэдээллийн солилцоог суурь болгосон шинэ стратегийн гарц хөгжлийн орон зай болон хөгжиж, талуудын харилцан нөхөх давуу талуудыг бий болгосон хамтдаа хөгжих боломжтой эдийн засгийн нэгдлийг үүсгээд байна. Хятад-Энэтхэг, Хятадын хойгийн эдийн засгийн коридор нь шинэ бүс нутгийн өсөлт хөгжлийг буй болгоход дэмжлэг үзүүлж, Энэтхэг-Хятадын хойгийн зам дагуух улс орнуудтай хамт хөгжин цэцэглэх, Хятад болон АСЕАН-тай “Хамтын хувь заяаны нэгдэл”-ийг буй болгох давуу талтай.





























































