Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратеги

Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратеги.

   2012 оны 11-р сард хуралдсан ХКН-ын Төв Хорооны 18-р их хурлаар Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх ихэнх чухал шийдвэрийг гаргасан. Инноваци бол улс орон, үндэстнийг хөгжил өөд хөтлөх гол хүч юм. Хятад улс бол хөгжиж буй их гүрэн бөгөөд эдийн засгийн хөгжлийн горимын өөрчлөлт болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хүчтэй дэмжиж, инновацын хөдөлгүүртэй хөгжлийн стратеги хэрэгжүүлэхийг хичээж байна.

2016 оны 03-р сард “13-р таван жилийн төлөвлөгөөн”-нд “Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ” гэж тодорхой дэвшүүлсэн. 2016 оны 05-р сард ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл “Улсын инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийн хөтөлбөр”-ийг хэвлэн гаргасан. 2017 онд ХКН-ын 19-р их хурлын илтгэлд инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахад дорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг гэж тодорхойлсон.

Хятад улс инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн шинжлэх ухаан, технологийн инновацийг иж бүрэн гол инноваци болгон хөдөлгөж эрэлт болон аж үйлдвэржилтийн чиглэлийг дэмжиж, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн гол байр суурийг дэмжиж, нөөцийг хуваарилалтад зах зээл шийдвэрлэх нөлөөтэйг ба социалист тогтолцооны давуу талыг дэлгэрүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, өсөлтийн шинэ эх үүсвэрийг бий болгон эдийн засгийг зогсолтгүй эрүүлээр хөгжүүлнэ.

Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан ажил бол оюун ухааныг улам бүр тэлж, шинжлэх ухаан, технологийн тогтолцооны шинэчлэлийн хурдыг нэмэгдүүлэн инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн үзэл баримтлал хийгээд тогтолцооны механизмд байгаа бүх саадыг арилгах явдал юм. Инновацийн хөдөлгүүртэй хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх нь бүхий л талын ажлыг хамарсан системчлэгдсэн төсөл юм.

Гол авах арга хэмжээнд: инновацийг өдөөх шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, технологийн инновацийн зах зээлд суурилсан механизмыг бий болгох, санхүүгийн инновацийн чиг үүргийг бэхжүүлэх, үр дүнг өөрчлөх хөшүүргийн бодлогыг сайжруулах, шинжлэх ухааны судалгааны илүү үр дүнтэй тогтолцоог бий болгох, инновацийг хөгжүүлэх, ашиглах мөн боловсон хүчнийг татах механизм, гүн интеграцийг бий болгодог нээлттэй инновацийн нөхцөл байдлыг дэмжих зэрэг орно.

Хятад улс 2020 он гэхэд инновацид суурилсан хөгжлийн шаардлагад нийцсэн институтийн орчин, бодлого, хууль эрх зүйн тогтолцоог үндсээр нь бий болгож, инновацид суурилсан орнуудын эгнээнд орох баталгаагаа хангана.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:6364
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7