Шинэ зууны үеэс эхлэн ХКН-ын Төв хороо хөдөө орон нутагт үзүүлэх дэмжлэгээ улам бүр нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачдад тулгамдсан асуудлуудыг ажлын тэргүүлэх чиглэл болгон баримталсан. 2003 оноос хойш ХКН-ын Төв хорооны №1 баримт бичиг нь 15 жил дараалан газар тариалан, хөдөө тосгон, тариачдад чиглэгдэж ирсэн. ХКН-ын 17-р их хурал болон ХКН-ын 18-р их хурлаар хот хөдөөгийн төлөвлөлт болон нэгдлийн хөгжлийн санааг дэвшүүлсэн. Энэ санаа нь хөдөөгхөгжүүлэх, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.
Одоогийн байдлаар, Хятад улсын хөгжлийн хамгийн том тэнцвэргүй байдал нь хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдал хэвээр байгаа бөгөөд хамгийн хангалтгүй байдал нь хөдөө тосгоны хөгжил хангалтгүй хэвээр байгаа явдал юм. ХКН-ын 19-р их хурлын илтгэлд анх удаа хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлсэн бөгөөд түүнийг мөн чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахаддорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг болгон тодорхойлжээ.
Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол болох бөгөөд аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт, экологийн амьдрах орчин, хөдөөгийн соёл иргэншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдралын ерөнхий шаардлагад нийцүүлэн хот, хөдөөгийн интеграцийг хөгжүүлэх тогтолцооны механизм болон бодлогын тогтолцоог бий болгож, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн гол зангилаа нь аж үйлдвэрийн сэргэлт юм. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхдээ хөдөөгийн шинэчлэлийг бүхий л талаар гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хөдөөгийн менежментийн үндсэн тогтолцоог нэгтгэн сайжруулах, хөдөөгийн газрын системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, газар эзэмших “гурван эрх”-ын хуваарилах тогтолцоог боловсронгуй болгох, газар эзэмших харилцааг тогтвортой, урт хугацаанд хадгалах шаардлагатай байна. Хоёр дахь ээлжийн газар эзэмших хугацаа дууссанаас хойш дахин 30 жилээр хугацааг сунгана. Хөдөөгийн хамтын өмчийн эрхийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн тариачдын өмчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хамтын эдийн засгийг бэхжүүлнэ.
Хятадын ард түмний хүнсний аюулгүй байдлыг өөрсдийнх нь эзэмшилд байлгах, орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн систем, үйлдвэрлэлийн тогтолцоо, менежментийн системийг тус тус бий болгож, хөдөө аж ахуйг дэмжин хамгаалах тогтолцоог сайжруулах, олон талт тохиромжтой менежментийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн шинэ маягийн менежментийн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн нийгэмшсэн үйлчилгээний тогтолцоог сайжруулан, жижиг тариачид ба орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил хоорондын органик холбоог бий болгоно. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийн тулд хүчирхэг шинжлэх ухаан, технологи, боловсон хүчний дэмжлэгтэй байх ёстой.
Үүний тулд хөдөөгийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар үйлдвэрлэлийн салбарыг уялдуулан хөгжүүлж, тариачдыг ажиллах, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, орлогыг нэмэгдүүлэх сувгуудыг өргөжүүлэх, хөдөөгийн ажилчдын үндсэн ажлыг бэхжүүлэх, өөрийгөө удирдах, хууль дээдлэх, шударга ёсны дүрмийг харилцан уялдуулан хөдөөгийн засаглалын тогтолцоог сайжруулан хөдөө аж ахуйг ойлгодог, хөдөө орон нутагтаа хайртай, тариачдад хайртай “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, хөдөөгийн тариачин гэсэн гурван хөдөө” ойлголтоор ажиллах хүчнийг бэлтгэж гаргана.





























































