2013 оны 05 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Энэтхэгт айлчлах хугацаандаа Энэтхэг, Хятад хоёр орон Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорыг хамтран байгуулах санаачилгыг гаргаж байв. Улмаар Энэтхэг, Хятадын хоёр том зах зээлийн уялдаа холбоог сайжруулж, тус бүс нутгийн дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг сайжруулахаар болсон. Энэ санаачилга нь Бангладеш болон Мьянмар хоёр орны идэвхтэй дэмжлэгийг хүлээн авсан. 2013 оны 12 дугаар сард Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын хамтарсан ажлын хэсгийн анхны хуралдаан Күньмин хотод зохион байгуулагдаж талууд Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын хамтарсан судалгааны төлөвлөгөөнд гарын үсэг зурцгааж дээрх дөрвөн орны Засгийн газраас Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридор хамтын ажиллагааны механизм албан ёсоор байгуулагдсан. 2014 оны 09 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгт айлчлахдаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Дамодардас Моди /Narendra Damodardas Modi/-той хийсэн уулзалтын үед Энэтхэг, Хятадын хоёр тал Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэсгэх санаачилга дэвшүүлж “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээний хамтын ажиллагаа болгон өргөжүүлэхээр тохирсон. 2014 оны 12 дугаар сард Бангладешийн Кокс-Базар /Cox’s Bazar/ хотод Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын хамтарсан ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан зохион байгуулагдаж, эдийн засгийн коридорын хөгжлийн ирээдүй, хөгжлийн чиг хандлага, төсөл хөтөлбөрийн дараалал зэргийг хэлэлцлээ. Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридор нь зөвхөн эдгээр дөрвөн оронд хамаарахгүйгээр Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн Азийн эдийн засгийн томоохон бүсүүдэд нөлөөлж хамтран хөгжих асар их ирээдүйтэй.





























































