Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги

Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги.

   Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн чухал хэсэг юм. Шинэ зууны үеэс эхлэн Хятад улс баруун бүсээ хөгжүүлэх, Зүүн хойд бүсээ сэргээх, төвийн бүсээ цэцэглүүлэх, зүүн бүсийг нэн тэргүүнд хөгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хөгжлийн ерөнхий стратегийг боловсруулж ирсэн.      ХКН-ын 19-р их хурлын илтгэлд бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегиудыг тодорхой зааж, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегийг чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахад дорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг гэж тодорхойлсон.

Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх үндсэн ажлуудад: Хувьсгалын хуучин бүс нутаг, үндэстний бүс нутаг, хил орчмын бүс нутаг, ядуурал ихтэй бүс нутгуудыг эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, баруун хэсгийг илүү нээлттэй болгож шинэ хэв загвар бий болгоход чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэх, шинэчлэлийг гүнзгийрүүлэн зүүн хойд хэсгийн болон хуучин үйлдвэрлэлийн суурийг сэргээн босгох ажлыг хурдасгах зэрэг ажлууд буй.

Давуу талыг нь ашиглаж төвийн бүсийн цэцэглэлтийг эрчимжүүлж, инновацаар зүүн бүсийн хөгжлийг оновчтой чиглүүлэх илүү үр дүнтэй бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн механизмыг бий болгох, хотын бүлгээр том, дунд, жижиг хот болон жижиг хот, сум гацааны зохицуулалттай хөгжлийн хэв маягийг бий болгон хөдөө аж ахуйн шилжилт хүн амын хотжилтыг түргэсгэх, Бээжин хотын нийслэлийн бус үүргийг тараах замаар Бээжин, Тяньжин, Хэбэй хотуудын зохицолтой хөгжлийг дэмжиж өндөр стандартын төлөвлөгөөг боловсруулан Шюнань шинэ дүүргийг бүтээн байгуулах. Хөх мөрний эдийн засгийн бүсэд томоохон хамгаалалт үүсгэж, бүтээн байгуулалт өрнүүлэхийг уриалж, эдийн засгийн өөрчлөлт, нөөцөд суурилсан бүс нутгийг хөгжүүлэх; хил орчмын бүсийн хөгжлийг хурдасгах, бэхжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, их газар, тэнгисийн ерөнхий төлөвлөлтийг уялдуулан далайн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг хурдасгах зэрэг ажлууд багтана.

Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги бол “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилтын түүхэн уулзварын үе дэх Хятад улсын бүс нутгийн хөгжлийн шинэ төлөвлөгөө хэрэгжинэ. Бүс нутгийн хөгжлийн зохицуулалтыг бэхжүүлэх, шинэ орон зайг өргөжүүлэн орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгож “Хоёр 100 жил” –ийн тэмцлийн зорилтыг бодитоор хэрэгжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:5606
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7