Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага.

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ Хятад, Орос, Казакстан, Киргизстан, Узбекистан, Тажикстан зэрэг орнууд 2001 оны 06 дугаар сарын 15-нд Шанхай хотноо Засгийн газар хоорондын урт хугацааны олон улсын байгууллага байгуулагдсаныг зарлан тунхагласан юм. ШХАБ нь гишүүн орнууд хоорондын найрамдал нөхөрлөл, итгэлцлийг нэмэгдүүлж, гишүүн орнуудын улс төр, эдийн засаг, соёл зэрэг хүрээний үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, шударга оролцоотой олон улсын улс төр, эдийн засгийн шинэ үйл явцыг буй болгоход чиглэгдэнэ. ШХАБ нь дотооддоо “Харилцан итгэж, харилцан ашигтай байж, эрх тэгш, хэлэлцэн зөвшилцөж, олон соёлыг хүндэтгэн үзэж хамтдаа хөгжих” нь “Шанхайн үзэл баримтлал” гэж үздэг бол гадаад харилцаандаа эвсэлд үл нэгдэх, бусад улс орнууд болон бүс нутгийг тухайлан заахгүй, нээлттэй зарчмыг баримтална гэж заасан. ШХАБ-ын шийдвэр гаргах дээд бүтэц нь гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал бөгөөд уг хурал нь жилд нэг удаа зохион байгуулагдаж тус байгууллагын бүхий л томоохон асуудлуудыг шийдвэрлэнэ. Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурал нь мөн жилд нэг удаа зохион байгуулагдаж, тус байгууллагын бодлогын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон тэргүүлэх хүрээний стратегийн асуудлуудыг хэлэлцэнэ. ШХАБ нь байнгын үйл ажиллагаатай хоёр бүтэцтэй байх ба эдгээр нь Бээжин хот дахь ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, Ташкент дахь ШХАБ-ын бүс нутгийн терроризмтай тэмцэх гүйцэтгэх зөвлөлөөс бүрдэнэ. 2017 оны 06 дугаар сард Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор албан ёсоор элсэж, ШХАБ анх удаа гишүүдээ өргөтгөсөн нь энэ юм. Найман гишүүн орноос гадна, одоогийн ШХАБ нь Афганистан, Монгол, Беларусь, Иран зэрэг дөрвөн ажиглагч орон, Азербайджан, Камбож, Армени, Непал, Турк, Шри-Ланка зэрэг зургаан яриа хэлэлцээрийн түншүүдтэй болсон байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:6028
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7