Хятад улс бол хүн ам ихтэй, нөөц харьцангуй багатай улс юм. Өөрчлөлт шинэчлэлт хийгээд нээлттэй болсноос хойш ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл Хятад улсын тогтвортой хөгжилд ихээхэн ач холбогдол өгч 1994 оны 03-р сард Төрийн зөвлөл “Хятад улсын 21-р зууны хөтөлбөр”-өөр дамжуулан тогтвортой хөгжлийн стратегийн хэрэгжилтийг тодорхойлсон. 2003 оны эхээр Төрийн зөвлөлөөс ойрын 10-20 жилийн хугацаатай тогтвортой хөгжлийн зорилт, тэргүүлэх чиглэл, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхой болгох зорилгоор “Хятад улсын 21-р зууны эхэн үе дэх тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр” –ийг зарлан тунхаглав. ХКН-ын 15-р их хурал, 16-р их хурал, 17-р их хурал, 18-р их хурал нь тогтвортой хөгжлийн стратегийн шинэ шаардлагуудыг дэвшүүлэв.
Тогтвортой хөгжлийн стратеги нь Хятад үндэстний урт хугацааны хөгжлийн асуудалд хамаатай бөгөөд ирээдүй хойч үеийнхний эрх ашигтай холбоотой.
ХКН-ын 19-р их хурлын илтгэлд тогтвортой хөгжлийн стратегийг чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахын тулд дорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг гэж тодорхойлсон.
Тогтвортой хөгжил нь нийгэм, эдийн засаг, хүн ам, нөөц, хүрээлэн буй орчны харилцан зохицуулалт хийгээд нийтлэг хөгжлийн тухайонол, стратеги зэрэгт үндэслэдэг. Үүнд экологийн тогтвортой хөгжил, эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил багтдаг бөгөөд эдийн засаг, нийгэм нь хүн ам, нөөц болон экологийн орчинтой харилцан зохицуулалтыг иж бүрэн тууштай дэмжих шаардлагатай.
Хятадын үндэсний цогц чадал болон өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлнэ. Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны хамгаалалтыг үндэс болгож, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулахыг зорилго болгон, орчин үеийн хүмүүсийн хэрэгцээг хангах, ирээдүйн хойч үеийн хөгжилд хор хөнөөл учруулахгүй байх эрхэм зорилготой. Тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх удирдамжийн үзэл санаа нь хүнд суурилна. Хамгийн гол нь хүн ба байгаль хоорондын харилцан зохицол бөгөөд цөм нь эдийн засгийн хөгжил юм.Үндсэн эхлэх цэг нь ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах явдал юм.
Гарц нь шинжлэх ухаан, технологи ба институтийн шинэчлэл юм. ХКНын 19-р их хурлын илтгэлд тогтвортой хөгжлийн стратегийг шинэ эрин үеийн агуулгаар баяжуулаад, “Баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найртай, үзэсгэлэнтэй” социализмын орчин үеийн хүчирхэг улсыг байгуулах зорилтыг анх удаа дэвшүүлжээ. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэж өндөржүүлсэн.





























































