Хятад-АСЕАН “10+1” механизм нь Хятад болон Зүүн өмнөд Азийн улс орнуудтай байгуулсан хамтын ажиллагааны гол механизм бөгөөд 1997 онд байгуулагдсанаас хойш хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрэн хөгжиж одоогоор нягт харилцаа бүхий улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болж Зүүн өмнөд Азийн бүс нутгийн гол механизмын нэг болсон байна. 1991 онд Хятад, АСЕАН яриа хэлэлцээгээ эхлэх үед Хятад улс нь АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш нь болсон. 1997 онд хоёр тал анх удаа “10+1” удирдагч нарын хурлыг зохион байгуулж Хятад АСЕАН-ны харилцан итгэсэн сайн хөршийн харилцаагаа тунхаглажээ. 2010 оны 1 дүгээр сард Хятад АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор байгуулсан нь хоёр талын харилцааны түүхэн дэх томоохон үйл явдал болж, Хятад АСЕАН-ны эдийн засгийн нэгдлийн замыг эхлүүлжээ. Үүнээс эхлэн Хятад нь “Зүүн өмнөд Азийн найрамдал хамтын ажиллагааны гэрээ”-нд нэгдсэн анхны улс, мөн АСЕАН-ны улс оронтой стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан анхны том улс, АСЕАН-тай хамтран чөлөөт худалдааны бүс байгуулсан анхны том улс болсон. Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй, тууштай байлгахыг баталгаажуулах үүднээс 10+1 механизм нь иж бүрэн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны индэр болон хөгжиж, үүнд гол нь Засгийн газрын тэргүүн нарын уулзалт, сайд нарын түвшний уулзалт болон ажлын хэсгүүдийн уулзалтуудаас бүрдэнэ. “Хятад, АСЕАН-ны төв” нь хоёр талын хамтын ажиллагааны байнгын үйл ажиллагаатай байгууллага юм.





























































