2015 оны 03-р сард Ши Жиньпин 12-р БХАТИХ-ын 3-р чуулганд оролцогч Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд оролцож, “Цэрэг,иргэний нийгмийг харилцантүшилцэн хөгжихийг үндэсний стратегид дэвшүүлэх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлсэн. Мөн оны 10-р сард ХКН-ын 18-р удаагийн их хурлын тавдугаар чуулганаас “Цэрэг, ардын харилцан уялдаатай хөгжих” стратеги хэрэгжүүлснээр бүх хүчин зүйл, олон талт, өндөр үр ашигтай цэрэг иргэдийг гүнзгий нийлүүлэх хөгжлийн загварыг бий болгох юм” гэж тодорхой хэлсэн байна. 2017 онд ХКН-ын 19-р их хурлын илтгэлд Цэрэг, ардын харилцан уялдаатай хөгжих стратегийг чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахын тулд дорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг гэж тодорхойлсон.
Цэрэг, ардын харилцан уялдаатай хөгжих стратегийг хэрэгжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалт болон үндэсний батлан хамгаалахын бүтээн байгуулалтын зохицуулалттай хөгжлийн хуулийг урт хугацааны турш судалж үзсэний том амжилт болсон юм. Гол зангилаа нь эдийн засгийн бүтээн байгуулалт, үндэсний батлан хамгаалахын бүтээн байгуулалтыг зохицуулахад оршдог бөгөөд ингэснээр эдийн засгийн бүтээн байгуулалт үндэсний батлан хамгаалахын бүтээн байгуулалтууд харилцан бие биеэ дэмжиж, харилцан бие биеэ түшиж чинээлэг улс болон хүчирхэг цэрэг армиа нэгтгэх дээд түвшний төлөвлөгөөг бэхжүүлэх хэрэгтэй.
Үндэсний батлан хамгаалах болон цэрэг армийн бүтээн байгуулалтын макро эрэлт хэрэгцээг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлтөд тусган дэмжлэг үзүүлэх хэрэгтэй төдийгүй төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, хууль тогтоомжийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Үүний зэрэгцээ цэргийн үйлдвэрлэлийн монопол тогтолцоог таслан зогсоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэвтрэх босгыг бууруулан, аюулгүй байдал, нууцлалын хяналтыг чангатгаж, урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор өрсөлдөөн бий болгож нөөцийн оролтыг чанартай, үр ашигтай байлгах шаардлагатай болгоно.





























































