Синьхуа агентлагийн мэдээ: Бээжингийн цагаар энэ сарын 05-ны үдээс хойш НҮБ-ын Эмэгтэйчүүдийн агентлаг “Хятад улс болон дэлхий нийтийн хамтын ажиллагааны түншийн туршлага” гэх гол сэдвээр “Цар тахлын нөхцөл байдалд тогтвортой хөгжлийн зорилт 5-ын ахиц байдлыг баталгаажуулах тухай сайдын хэмжээний дугуй ширээний цахим хурал” хуралдуулсан байна. Хятадын Төрийн зөвлөлийн эмэгтэйчүүд хүүхдийн ажил хариуцсан комиссын дэд дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн даргын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Хуа Шяовэй гол сэдвээр илтгэл тавьж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хятад улс цар тахлыг тогтоон барих болон сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь урагш ахиулсан үр бүтэмж, туршлагыг танилцуулав.
Хуа Шяовэй илтгэлдээ: - Цар тахалд хандан ХКН болон Хятадын Засгийн газар ямагт ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг баримталж, улс орны хүчийг дайчлан цар тахлын эсрэг тэмцсэн юм. Тэрээр мөн Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн хугацаанд эмэгтэйчүүд, хүүхдийн биеийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хийсэн ажлууд, түүнчлэн Хятадын Эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн холбоо цар тахлыг тогтоон барих, сэргийлэх, ажил үйлдвэрлэлийг сэргээхэд гүйцэтгэсэн үүргийг хуваалцсан байна.
Эх сурвалжид мэдээлснээр, Хятад, Египет, Мьянмар, Пакистан, Уганда, Сенегал зэрэг 11 орны сайдын хэмжээний төлөөлөгчид онлайнаар илтгэл хийж, 90 шахам хүн онлайнаар хуралд оролцжээ.





























































