Ази - Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага ∕АPEC∕ нь Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөр түвшний тэргүүлэх өргөн хүрээний, хамгийн өндөр нөлөө үзүүлэхүйц эдийн засгийн хамтын ажиллагааны механизм юм. Одоогоор 21 гишүүн орон, АСЕАН-ын нарийн бичгийн даргын газар, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл, Номхон далайн орнуудын форумын нарийн бичгийн газар зэрэг гурван ажиглагч гишүүнтэй. 1989 оны 11 дүгээр сард Австрали, АНУ, Япон, Солонгос, Шри-Ланка, Канад болон тухайн үеийн АСЕАН-ны долоон орон хамтран Австралийн нийслэл Канберрад Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалтыг зохион байгуулсан. Улмаар Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаныг албан ёсоор зарласан түүхтэй. Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь голлон дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн асуудлаар хэлэлцэж, худалдаа болон хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, бүс нутгийн эдийн засгийн нэгдэл, дэд бүтцийн харилцан холбогдох, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, шинэ хөгжил, дэлхийн олон талт худалдааны систем, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон бүтээн байгуулалтын зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тус бүс нутгийн гишүүн орнуудын хамтын эрх ашгийг хамгаалж, гишүүд хоорондын эдийн засгийн харилцан хамаарах болон нөхөх байдлыг дэмжиж, нээлттэй, чөлөөтэй олон талт худалдааны бүтцийг өргөжүүлж, бүс нутгийн худалдаа болон хөрөнгө оруулалтад учирч буй бэрхшээлийг багасгана.
Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь таван үе шат бүхий үйл ажиллагааны механизмтай. Үүнд: Удирдагч нарын албан бус уулзалт, сайд нарын түвшний уулзалт, ахлах албан тушаалтнуудын уулзалт, комиссын болон ажлын хэсэг, нарийн бичгийн даргын газар зэргээс бүрдэнэ.
Хятад улс 2001 он, 2014 онд Шанхай болон Бээжин хотуудад хоёр удаагийн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагч нарын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөрүүлэхийг дэмжиж, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжсээр ирсэн түүхтэй.





























































