2013 оны 11 сард хуралдсан ХКНын 18-р их хурлын Төв хорооны 3-р бүгд хуралдаанаар өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилт нь Хятадын онцлогтой социализмыг төгөлдөржүүлэх ба хөгжүүлж, төрийн засаглалын тогтолцоо ба засах чадавхыг орчин үеийн болгож сайжруулна гэж хэлсэн байдаг. Төрийн засаглалын тогтолцоо болон засаглалын чадавх нь тухайн улс орны систем, системийн гүйцэтгэх чадварын төвлөрсөн илэрхийлэл юм.
Хятад улсын хувьд төрийн засаглалын тогтолцоо бол ХКН-ын удирдлагаар улс орны системийн тогтолцоог удирдах. Үүнд:
Эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил болон намын бүтээн байгуулалт зэрэг төрөл бүрийн салбарын бүтэц болон хууль эрх зүйн зохицуулалт, болно. Энэ нь бүхлээрээ нягт уялдаа холбоотой төрийн тогтолцоо юм;
Төрийн засах чадавх гэдэг нь төрийн системийг нийгмийн бүх талын хэрэгт ашиглах чадвар юм, Үүнд: шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлаар хангах, дотоод удирдлага, дипломат харилцаа, батлан хамгаалалт, намыг засах, төрийг засах, цэрэг армийг засах зэрэг бүх талын асуудал багтана.
Төрийн засаглалын тогтолцоо болон засаглалын чадавх бол нэг нэгдэл, нэг нэгээ нөхөж чаддаг.
Сайн төрийн засаглалын тогтолцоо засаглалын чадавхыг сайжруулж, төрийн засаглалын чадавх сайжирснаар төрийн засаглалын тогтолцооны үр нөлөөг бүрэн хангана.
Төрийн засаглалын тогтолцоо ба засах чадавхыг орчин үеийн болгож ахиулах нь цаг үеийн өөрчлөлтөд дасан зохицох, практик хөгжлийн шаардлагыг хангаагүй бүтэц, хууль тогтоомжийг шинэчилнэ. Мөн тогтмол шинэ бүтэц, хууль тогтоомж бий болгох, системийн бүх талыг илүү шинжлэх ухааны, илүү бүрэн болгох, нам, улс төр, нийгмийн бүх талын харилцааг институтчлэх, стандартчлах, программчлах.
Энэ нь засах чадавхыг бий болгоход анхаарч, тогтолцооны дагуу асуудал шийдэх, хуулийн дагуу асуудлыг шийдэх мэдлэг нэмэгдүүлэх, төрийг удирдахад үр дүнтэй байхын тулд бүх талаараа системийн давуу талыг хувиргах, шинжлэх ухааны засаглал, ардчилсан засаглал, хуулийн дагуу засаглалын түвшнийг дээшлүүлэхийн тулд систем ба хуулийг улс орныг удирдахад ашиглах нь зүйтэй.
Төрийн засаглалын тогтолцоо ба засаглалын чадавхыг орчин үеийн болгоход Хятадын онцлогтой социалист тогтолцооны зайлшгүй шаардлагыг төгс хөгжүүлэх нь социалист орчин үеийн болгох зөв зам юм.





























































