”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ази Европын чуулга уулзалт ∕АСЕМ∕

Ази, Европын чуулга уулзалт ∕АСЕМ∕.

Ази, Европын чуулга уулзалт ∕АСЕМ∕ нь Ази болон Европ тив хоорондын бүс дамнасан, Засгийн газар хоорондын голлох форум бөгөөд хоёр тивийн хооронд шинэ хэлбэрийн иж бүрэн түншлэлийн харилцааг сайжруулж, харилцан итгэлцсэн яриа хэлэлцээ, ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Ази, Европын эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай нөхцөлийг буй болгоход гол зорилго нь оршино. 1996 оны 3 дугаар сард Ази, Европын төрийн тэргүүн нарын анхны хурал Тайландын нийслэл Бангкокт зохион байгуулагдаж хурлаар “Тэргүүлэгчдийн тунхаглал”-ыг гаргаж, хоёр жилд нэг удаа төрийн тэргүүн нарын хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэв. 2014 онд Италийн Милан хотод 10 дахь удаагийн Ази, Европын төрийн тэргүүн нарын уулзалт болж, Хорвати болон Казакстаныг шинэ гишүүдээр элсүүлснээр Ази, Европын уулзалтын гишүүдийн тоо 53 болжээ. Ази, Европын уулзалт нь улс төрийн яриа хэлэлцээр, эдийн засгийн хамтын ажиллагаа, нийгэм соёлын болон бусад хүрээний солилцоо гэсэн гурван том баганаас бүрдэх ба төрийн тэргүүн нарын уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт, сайд нарын түвшний уулзалтыг тус тус зохион байгуулж, өндөр түвшний яриа хэлэлцээ, зөвшилцлөөр дамжин өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг. Ази, Европын төрийн тэргүүн нарын уулзалт нь Ази, Европын уулзалтын үндсэн зарчим болон хөгжлийн хандлагыг хариуцан шийдвэрлэх үүрэгтэй ба Ази болон Европ тивд ээлжлэн зохион байгуулагдсаар одоогоор 11 удаа зохион байгуулагдаад байна. Ази, Европын гадаад харилцааны сайд нарын уулзалт нь Ази, Европын уулзалтын үндсэн зөвшилцөл болон төрийн бодлогын төлөвлөгөө, удирдамжийн шинжтэй бичиг баримтыг баталгаажуулахын зэрэгцээ шинэ санаачилгыг мөн баталдаг байна. Ази Европын удирдах албан тушаалтны уулзалт нь зөвшилцөл, хэлэлцээрээр дамжин Ази, Европын уулзалтын бүх шатны арга хэмжээ, төрийн тэргүүн нарын уулзалт, Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг хариуцан бэлтгэдэг.

1997 онд байгуулагдсан Ази, Европын сан нь Ази, Европын уулзалтын бодлогын хүрээн дэх цорын ганц байнгын бүтэц бөгөөд мөн Ази, Европын эрдэм шинжилгээ, соёл, хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээнүүдийг хариуцан зохион байгуулдаг.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:1954
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой