2015 оны 02 сарын 27-ны өдөр, Ши Жиньпин Төв хорооны шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх удирдах ажлын хэсгийн 10 дахь удаагийн хурлыг удирдахдаа, шинэчлэлтийн бүх төрлийн үүргийг шинжлэх ухааны үүднээс нэгтгэн төвлөрүүлж, шинэчлэлийн төслийн чансааг бүрэн харуулж, ард иргэдийг илүү олон хүртэмжтэй болгоно гэж хэлсэн. “Хүртэмжтэй болгох” нь хүмүүс ямар нэгэн юм авах эсвэл оюун санааны ашиг сонирхол бий болсны дараах ханах мэдрэмж юм.
Ард иргэдийг илүү олон хүртэмжтэй болгох гэдэг нь энгийн иргэдийг зөвхөн зорилго тодорхойлох, хэтийн төлөв болон хөгжлийн хүлээлт гэсэн утгаар “хүртэх” биш, харин бодит байдал дээр харагдаж, эзэмшиж болон ашиглах боломжтой, цаашдын хөгжилд тасралтгүй баяжуулах нь үнэхээр “хүртэх” болно. Энэ нь “авах” гэсэн зорилгыг онцолж өгдөг, үүнд материаллаг тал мөн оюун санааны тал багтдаг.
“Хүртэмжтэй болгох” нь хүмүүст бодит үр өгөөжийг нь өгсөн эсэхийг хэмжихийн тулд ард түмнээс халуун дэмжлэгтэй хариу авсан нь 2015 онд Хятадын “Тренд арван хэллэг”-н нэгдүгээрт орсон. “Ард иргэд нийгмийн баялгаас илүү хүртэх боломжтой болгох” санал гаргасан нь, Хятадын коммунист нам ард түмний төлөө нам, ард түмнийг удирдан чиглүүлэх зорилго болон хүмүүсийн сэтгэлгээг төв болгон хөгжүүлэх зорилгыг тусгасан, нийгмийн бүтээн байгуулалтыг хамтран байгуулж, хамтдаа ашиг хүртэх гэсэн үндсэн зарчмыг дагах ёстойг тусгасан, хүмүүсийн амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, инновацын үнэ цэнэтэй чиг хандлагыг тусгасан болно.





























































