Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал ∕CICA∕

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал ∕CICA∕.

1992 оны 10 дугаар сард Казакстаны ерөнхийлөгч Назарбаев НҮБ-ын 47 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хурал дээр бүх Азийн хүрээний бүс нутгийн шинжтэй аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаснаар улс орнуудын судлаачид, мэргэжилтнүүд болон удирдагч нарын дунд “Ази, Европын энх тайван болон аюулгүй байдлын асуудал”-ыг хэлэлцэж Азийн бүх улс орнуудын дунд яриа хэлэлцээ, зөвшилцлийг дэмжин ажиллахаар болов.

10 гаруй жилийн урт хугацааны дараа мэргэжилтнүүдийн судалгаа болон дипломат зөвшилцлийн үр дүнд 2002 оны 6 дугаар сард Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын анхны дээд хэмжээний уулзалтыг Алма-Атад амжилттай зохион байгуулав. Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн гол зарчим, үзэл санааг баримтлан бүх гишүүн улс орнууд эрх тэгшээр оролцож, улс орнуудын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж, гишүүн орны дотоод улс төрийн хэрэгт оролцохгүй, санаачилгатай, энх тайванч хэлбэрээр үүссэн маргаанаа шийдвэрлэж, зэвсэглэлээр хөөцөлдөх болон зэвсгийн хүчээр харилцан заналхийлэхийг эсэргүүцэж, тогтсон хэм хэмжээнд болон цэргийн хэрэг, улс төр, шинэ аюул заналхийлэл, шинэ сорилт, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг таван том хүрээнд итгэлцлийг бүтээн байгуулж, гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм болон соёлын харилцааг улам өргөжүүлэх гол зорилготой. Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь улс орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт, Засгийн газрын тэргүүн нарын уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт, ахлах албан тушаалтнуудын уулзалт, онцгой ажлын хэсгийн уулзалт зэрэг арга хэмжээ болон шийдвэрлэх механизмыг буй болгосон. 2014 онд Шанхай хотод зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын байдлаар Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь 26 гишүүн оронтой, Азийн бүх бүс нутгийг хамарсан байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр Ши Жиньпин дарга “Хамтаар, нэгдсэн, хамтран ажиллаж, тасралтгүй хөгжих” нь Азийн аюулгүй байдлын ирээдүй гэж үзэн, хамтаар байгуулж, хамтаар эзэмшиж, хамтын хожилтой Азийн аюулгүй байдлын замыг цогцлоон бүтээхийг уриалжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:4036
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7