Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад- Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн яриа хэлэлцээр ∕CGCCD∕

Хятад- Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн яриа хэлэлцээр ∕CGCCD∕.

2010 оны 6 дугаар сард Хятад-Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн анхны стратегийн яриа хэлэлцээр Бээжин хотод болж, тухайн үеийн Кувейтийн шадар сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Мухаммед Сабах Али-Салем Али-Сабах /Mohammad Sabah Al-Salem Al-Sabah/, Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн яамны сайд Анвар Мухаммед Каркаш /Anwar Mohammed Qarqash/, Булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Атиа болон БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ян Жечы /Yang Jiechi/ нар хамтран яриа хэлэлцээг даргалж, хоёр тал өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 2001 оны 5 дугаар сард хоёр дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби /Abu Dhabi/ хотноо зохион байгуулагдав. 2014 оны 1 дүгээр сард гурав дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ Бээжин хотноо зохион байгуулагдаж Ши Жиньпин дарга Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр тал Хятад улс болон Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн стратегийн түншийн харилцааг байгуулахыг зөвшөөрөн санал нэгдэж, Хятад улс болон Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг онцгойлон дурдацгааж, БНХАУ болон Арабын Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын стратегийн яриа хэлэлцээний 2014-2017 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөг гарын үсэг зурж батлав. Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нь 6 гишүүн оронтой бөгөөд эртний Торгоны замын зангилаа газар байршиж, газар нутгийн байршлын давуу тал, хөгжлийн ирээдүйн хувьд асар их бөгөөд Хятад улсын санаачлан хэрэгжүүлж буй “Нэг бүсНэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын хувьд маш чухал хамтран ажиллагч түнш юм. Хятад улс Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн стратегийн яриа хэлэлцээ нь хоёр тал хамтран “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад нөлөөлөх томоохон индэр юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:3635
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7