Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг 1996 онд Азийн хөгжлийн банкнаас санаачлан байгуулж, 2002 онд сайд нарын түвшний хамтын ажиллагаа болгон статусыг нь өндөрсгөж, мөн сайд нарын уулзалт, ахлах ажилтнуудын уулзалт, салбар хоорондын зохицуулах зөвлөл болон бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй ширээний уулзалт зэргийг голлон зохион байгуулдаг хамтын ажиллагааны зөвшилцлийн механизм болон хөгжиж, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гол механизмын нэг болжээ. Үйл ажиллагааны гол зарчим нь хөгжлийн хамтын ажиллагааг эрхэмлэж, зам тээвэр, худалдаа, эрдэс баялаг, бусад голлох бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулахад оршино. Одоогийн байдлаар гишүүн орнууд нь Хятад Афганистан, Азарбайжан, Пакистан, Монгол, Казакстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан болон 2016 онд Гүрж гишүүнээр элссэн. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк зэрэг зургаан олон улсын байгууллага эдгээр хөгжингүй орнуудын хоёр талын тусламжийн байгууллагууд нь хөгжлийн түншээр мөн оролцож, уг бодлогын хүрээнд хамтран ажилладаг юм.





























































