Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нь “16+1 хамтын ажиллагаа” гэж нэрлэгдэж, Хятад болон Төв, Зүүн европын 16 орнуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны механизм юм. Механизмын бодлогын хүрээнд 17 орон, улс орнуудын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэн үзэж, өөрсдийн сонгосон хөгжлийн замын ойлголтыг гүнзгийрүүлж, өөрсдийн онцлог давуу талаа гарган, тэргүүлэх болон шаардлагатай чиглэлээ тогтоон хамтаар эрх тэгшээр хэлэлцэн харилцан нөхөлцөх давуу талаа гарган хамтран ажиллаж, хамтаар хожих зарчмыг баримталж, бодлогын зорилтоо идэвхтэйгээр хэрэгжүүлж байна. “16+1 хамтын ажиллагаа” нь шинэлэг хэлбэртэй, бүс нутгийн хамтын ажиллагааны механизм бөгөөд Хятад улс уламжлалт найрсаг харилцаатай улсуудынхаа харилцааг хөгжүүлэх шинэ замыг үүсгэн, Хятад Европын хамтын ажиллагааны шинэ туршлагыг буй болгож, өмнөд, умардын хамтын ажиллагааны онцлог бүхий өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны шинэ индрийг цогцлоон буй болгожээ. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чадлын чармайлтаар “16+1 хамтын ажиллагаа”-ны механизм тасралтгүй хөгжин өргөжиж, иж бүрдүүлэн өргөн хүрээнд бүх түвшинд ажиллаж байна. Хамтын ажиллагаа эрийн цээнд хүрч, үр дүнгээ хүртэх цаг болжээ. “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх болон “16+1 хамтын ажиллагаа”-ны механизм харилцан уялдаж, Хятад улс Төв, Зүүн Европын хамтын ажиллагааны галт тэрэг “Түүчээлэгчийн хөдөлгүүрээ” асаан хурдалж, замын дагуух улс орнуудын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын зам, худалдааны зам болон өргөжиж Хятад улс болон Төв, Зүүн Европын улс орнуудын хамтын ажиллагаа, хамтын хожлын зам болон хөгжиж байна.





























































