Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум ∕FOCAC∕

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум ∕FOCAC∕.

Хятад улс болон Африкийн улс орнуудын найрсаг хамтын ажиллагааг нэг шат ахиулж эдийн засгийн глобалчлалын сорилтыг хамтаар даван туулж, хамтын хөгжлийг чухалчлахын тулд Хятад, Африкийн хоёр тал хамтаар санаачлан “Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум, Бээжин 2000 он сайд нарын түвшний уулзалт”-ыг 2000 оны 10 дугаар сард Бээжин хотноо зохион байгуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум албан ёсоор байгуулагдсаныг зарлалаа. Уг форум нь эрх тэгш, харилцан ашигтай, эрх тэгш яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, нэгдсэн ойлголтыг өргөжүүлж, найрамдал нөхөрлөлийг сайжруулж, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Гишүүд нь БНХАУ болон Хятадтай дипломат харилцаа тогтоосон Африкийн 51 орон ба Африкийн холбооны зөвлөлөөс бүрдэнэ. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний уулзалт нь гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг ба одоогоор зургаан удаа зохион байгуулагдаад байна. 2015 оны 12 дугаар сарын 4-нд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум нь Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын нээлт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын засгийн газрыг төлөөлөн Хятад, Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн дээшлүүлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгож байгаагаа зарлаж, мөн Африкт аж үйлдвэржилт, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүү, ногоон хөгжил, худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөнгөрүүлэх, ядуурлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, хүмүүнлэг, энх тайван болон аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтаар “10 том хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санаачлагыг гарган дэвшүүлж, Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ зураглалыг төлөвлөн танилцуулжээ.

2018 оны 9 дүгээр сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум Бээжинд дээд хэмжээний уулзалтаа хийж, “Хамтран ажиллаж, хамтаар ашгаа хүртэж, Хятад, Африкийн хамтын хувь заяаны нэгдлийг гар гараасаа барилцан бүтээн байгуулцгаая” уриатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг дээд хэмжээний уулзалтаар Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтаар бүтээн байгуулах шинэ хүсэл эрмэлзлээ эхлүүлэх болно.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:2983
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7