Улс төрийн талаар тодорхой байр суурьтай байх нь Хятадын Коммунист Нам нь Марксизм улс төрийн нам болох үндсэн шаардлага юм. Намын улс төрийн бүтээн байгуулалт бол намын үндсэн бүтээн байгуулалт, намын бүтээн байгуулалтын чиглэл болон үр дүнг тодорхойлно. ХКН-ын 19-р их хурлаар намын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хамгийн эхэнд намын улс төрийн бүтээн байгуулалтыг оруулах, шинэ эрин үеийн намын бүтээн байгуулалтын явцад улс төрийн бүтээн байгуулалтын стратегийн статусыг тодорхойлох, намыг иж бүрэн хатуу чанд засах үндсэн асуудлыг барьж авах.
Намын улс төрийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх,тэргүүний үүрэг бол бүх нам төв хорооны удирдлагыг дагахыг батлах, намын төв хорооны эрх мэдлийг бүрэн хамгаалж төвлөрсөн удирдлагатай байхыг шаардах. Намынхаа улс төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг намаас шаардах, намын улс төрийн сахилга бат, улс төрийн дүрмийг чандлан дагаж мөрдөх, улс төрийн байр суурь, улс төрийн чиг баримжаа, улс төрийн зарчим, улс төрийн замыг намын төв хороонд нийцүүлэх.
Намын улс төрийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд нам доторх улс төрийн амьдарлыг журамлах ёстой. Намын дүрмийг хүндэтгэх, шинэ нөхцөл байдалд нам доторх улс төрийн амьдралын тодорхой удирдамжийг чандлан хэрэгжүүлэх, нам доторх улс төрийн амьдралын улс төрийн шинж чанар,цаг үеийн, зарчимч, тэмцэгч байдлыг бэхжүүлэх,ухамсартайгаар нам доторх авлигын асуудлыг эсэргүүцэх, эерэг уур амьсгалтай сайн улс төрийг бий болгох.
Ардчилсан төвлөрлийн төрөл бүрийн системийг сайжруулж хэрэгжүүлэх, ардчиллын үндсэн дээрх төвлөрөл болон төвлөрсөн удирдлага доорх ардчиллыг хослуулан мөрдөх. Намын дотоод улс төрийн соёлыг байгуулж бэхжүүлэхэд анхаарах. Намын улс төрийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, намын бүх гишүүд ялангуяа өндөр дээд албан тушаалтан ухамсар бэхжүүлэх, улс төрийн мэдлэг болон улс төрийн чадамжийг тасралтгүй нэмэгдүүлэх ёстой. Намдаа үнэнч байх, намынхаа асуудлыг хуваалцах, намдаа үнэнч ажиллах, ард түмнийхээ төлөө ашиг тустай ажил хийх нь өөрийн улс төрийн үндсэн үүрэг гэж ойлгох хэрэгтэй.





























































