Ёс суртахууны бүтээн байгуулалт нь намыг удирдах мөнхийн сэдэв юм. Намын ёс суртахуун нь намын бүх шатны байгууллагууд болон практик үйл явцад намын нийт гишүүд харьцангуй тогтвортой бүрэлдэж намын онцлог болон зан чанарын нэгдмэл дүрийг тусгах явдал юм. Үүнд намын үзэл суртлын ёс суртахуун, ажлын ёс суртахуун, манлайллын ёс суртахуун, суралцах ёс суртахуун болон амьдралын ёс суртахуун зэрэг багтана. Намын ёс суртахуун гэдэг нь намын дүр төрх бөгөөд энэ нь хүмүүсийн итгэл эсэргүүцэл,намын мөхөл мандалтыг шийддэг. ХКН нь анхнаасаа ёс суртахууны бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, урт хугацааны эцэс төгсгөлгүй тэмцэлд маш сайн ёс суртахууныг цогцоор нь бүрдүүлж, онолыг практиктай хослуулж, ард олныг нягтруулан холбож, шүүмжлэл хийгээд өөрийгөө шүүмжлэх гурван том ёс суртахууныг илтгэн харуулсан нь даруу төлөв, хянамгай байдал, бардам бус зан болон шаргуу хөдөлмөр зэрэг ёс суртахуун юм.
ХКН-ын 19-р их хурлын илтгэлд ёс суртахууны бүтээн байгуулалтыг бэхжүүлэхийн тулд нам ба хүмүүсийн хоорондох нягт уялдааг хадгалан, олон түмний ойлголт хийгээд мэдрэмжийг дээшлүүлж, намын төр барих иргэдийн суурийг байнга хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой гэж цохон тэмдэглэсэн. Олон түмний зүгээс хүчтэй илэрхийлсэн бүх асуудлыг нухацтай, хичээнгүйлэн авч үзэх ёстой бөгөөд олон түмний эрх ашигт харшлах аливаа зан үйлийг нэн даруй таслан шийдвэрлэх арга хэмжээ авах ёстой.
Дээрх журмыг баримталж, Төв Хорооны найман заалтын амин сүнсийг баттай өргөжүүлэн хэрэгжүүлж, “Дөрвөн суртал” ын асуудлыг үргэлжлүүлэн засаж залруулж, давуу эрхийн үзэл санаа хийгээд давуу эрхийн үзлийг эрс эсэргүүцнэ.





























































