Хятадын үндэстнүүд бол хоорондоо бүлгэмдэн нэгдсэн бүхэл цогц юм. Хятадын үндэстнүүд ба бүх үндэстний харьцааг нэгэн том гэр бүл ба гэр бүлийн гишүүний хоорондын харилцаа гэж дүрсэлбэл үндэстнүүдийн хоорондын харилцааг нэг том гэр бүл дэх адил бус гишүүнүүдийн харилцаа гэж хэлж болох юм.
"Ард түмэн бол улс гэрийн эзэн, ард түмэн улс гэрээ хамгаална”. Хятад улс нэгдсэн олон үндэстэнтэй улс. Бүх үндэстний олон ишжилт нэг цогцжилт нь эрт дээдсээс үлдээж өгсөн чухал эд баялаг, Хятадын чухал давуу тал болно. Хятадын үндэстний түүх бол олон үндэстэн тасралтгүй нэг нэгэндээ тусалж, хамтдаа мэрийн чармайж урагшилсан түүх юм. Мянга мянган жилийн туршид Хятадын үндэстэн бат чанга нягтрал, амьдралын хүчийг баталгаажуулсаар ирсэн нь үндэстнүүдийн хамтын хүсэл мөрөөдөл, оюун санааны түшигтэй нягт холбоотой. Хятадын үндэстэн бол нэг гэрийн хүн, нэг сэтгэлээр Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх нь Хятадын хөвгүүд, охидын хамтын хүсэл мөрөөдөл төдийгүй, үндэстнүүдийн ард түмний хамтын зорилт мөн. Энэхүү хүсэл зорилтыг биелүүлэхэд үндэстнүүдийн ард түмний их эв нэгдлийн хүчин чадалтай салшгүй холбоотой.
“Түмэн олны хүчин чадал оюун ухааныг төвлөрүүлэх нь ямарваа хүнд бэрхийг саадгүй давж, гэрэл цацрангуй амжилт бүтэмжийг үүдэн бүтээж чадмуй”. Өвөр Монголын газар нутаг бол эртнээсээ олон үндэстнүүдийн харилцааны тавцан байж, нэгдсэн олон үндэстнийг багтаасан том гэр бүлийн сайхан нутаг юм. Өвөр Монголын хөгжлийн түүхийг эрэгцүүлэхэд Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн шаргуу хатуужилтай ажиллаж, хүнд бэрх, харш саадыг туулснаар бид сая өнөөдрийн эв нэгтэй, амар тайван, цэцэглэн хөгжсөн сайхан нөхцөлийг бүрдүүлжээ. Өвөр Монгол орны үндэстнүүдийн ард түмэн сахин бараалж харилцан туслалцаж, хамтдаа тэмцэснээр бид сая олон ажил үйлсэд хөгжил дэвшилд хүрч, “Үлгэр жишээ өөртөө засах орон”-ы эрхэм дээд нэр хүндийг баталсан юм. Энэ бол бүлгэмдэл гэдэг даруй том давуу тал, бүлгэмдэл гэдэг хүчин чадал, ингэж сэтгэл хүчээ хамтдаа нэгтгэвэл сая мандан хөгжиж, өнө удаан амар тайвныг баталж чадна гэдгийг тодхон харуулж байна.
Нэг сэтгэл нэг зоригоор чармайвал улс гэр сая хөгжиж чадна. Нягтран бүлгэмдвэл үндэстэн угсаатан сая хүчирхэгжиж чадна. Улс гэрийн хувьд үндэстнүүдийн үүрэг хариуцлага гэдэг хамтын үүрэг хариуцлага, амжилт бүтээмж нь үндэстнүүдийн хамтын амжилт бүтээмж; хүнд бэрхшээл нь үндэстнүүдийн хамтын хүнд бэрхшээл; алс ирээдүй нь үндэстнүүдийн хамтын алс ирээдүй мөн гэдгийг эрхбиш гүнзгий таних хэрэгтэй. 70 жилийн турш салхи шуургыг хамтдаа туулж, Хятад улсын бүх үндэстэн жаргал зовлонгоо хамтдаа, нэг нь хохирвол нийтээрээ хохирч, нэг нь дэгжирвэл нийтээрээ дэгжирсээр ирлээ. Зөвхөн Хятадын үндэстний хамтын цогц ухамсрыг тасралтгүй бат цогцлоож, үндэстний хоорондын нягт харилцааг баталгажуулан, сэтгэл санаагаа ойлголцож, сэтгэл нэгдэн хүчээ хамтатгаж, хамтын зорилтын төлөө цугтаа хичээн, сайн сайхан уур амьсгалыг тасралтгүй бэхжүүлвэл аливаа хүнд бэрхшээл, аюул бартаа тулгамдсан ч бид анарын мөхлөг шиг нягтран, сахин бараалж харилцан туслалцах нь дамжиггүй.
Эвлэвэл бүтнэ, бүлгэмдвэл хүчтэй. Өмнө нь Хунаны найман мянган бүсгүй Шинжаанд ирсэн. Гурван мянган өнчин хүүхэд тал нутагт ирсэн түүхэн гэрч, түүнчлэн өнөөдөр үндэстнүүд сэтгэл хүчээ нэгтгэж, хамтдаа цар тахалтай тэмцсэн чухал стратегийн бодлогын үр бүтээл гэсэнгүй. Бүх үндэстний бүлгэмдэл бол үндэстнүүдийн ард түмний хамгийн их буян жаргал гэдгийг харуулж байна. Хамгийн агуу их хүч нь сэтгэлээ нэгтгэж хүчээ хамтатгах юм. Зөв оновчтой эх оронч үзэл, түүхийн болон соёлын үзэл баримтлал, үндэстний үзэл баримтлалыг бат чанга бий болгох. Үндэстнүүдийн ард түмний агуу их эх улсын ижилсэл, Хятадын үндэстний ижилсэл, Хятадын коммунист намыг хүлээн зөвшөөрөх, Хятад улсын шинж чанар бүхий социалзмийг хүлээн зөвшөөрөхийг тасралтгүй баталгаажуулж, үндэстнүүдийн ард түмнийг нэг гэр бүл шиг дотно байлгаж, Хятадын үндэстний сүр далайцтай хүчин чадлыг нягтруулан, хөгжлийн гайхамшгийг бичиглэж, сайн сайхан ирээдэйг хамтдаа цогцлоон байгуулах нь лавтай!





























































