Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар сурч хэрэглэх нь үндэстнүүдийн хамтын хариуцлага

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар сурч хэрэглэнэ гэдэг үндэстнүүдийн хамтын хариуцлага юм.

  Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар сурч, хэрэглэнэ гэдэг үндсэн хуульд тогтоосон ард иргэдийн хариуцлага. Үүнийг сайтар дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх нь хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох чухал арга зам юм. Бид ухамсраараа түүхийн хөгжлийн жам ёсыг дагаж, Ши Жиньпин даргын үндэстний ажлын тухай чухал зааврыг хянамгай суралцан ойлгож, намын үндэстний төрийн бодлого ба сурган хүмүүжлийн чиглэлийг бүх талаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг түгээмэлжүүлэн дэлгэрүүлж, үндэстнүүдийн харилцаа солилцоо ,уусалцлыг дэмжиж, “Хятадын үндэстэн нэг гэрийн хүн мэт дотно, сэтгэл нэгдэн "Хятадын мөрөөдөл"-ийг хамтдаа тэргэлшүүлэх” сайн сайхан байдлыг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй.

Нэг. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг бол хятад улсын үндэстнүүдийн хамтдаа уламжлан залгамжилж хөгжүүлэх эрхэм нандин эд баялаг юм. Марксын үзлээр “Хэлний тус бие нь зохих хамт цогцын бүтээгдэхүүн мөн”, энэ бол хөгжлийн жам ёстой. Нөгөө талаас “Хэлний тус бие нь энэхүү хамт цогцын оршихуй юм”. Олон мянган жилийн туршид хятадын үндэстний олон ишт нэг цогц байдал бүрэлдэн хөгжсөн, хятадын үндэстний хамт цогц аяндаа оршихуй байснаасаа ухамсартай болсон нь, бүгд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг хөгжүүлсэн чухал үйлдэлтэй салшгүй холбоотой. Түүхэн хөгжлийн явцад хятад улсын үндэстнүүдийн үг хэл, үсэг бичиг бол бүх газар орон, бүх үндэстний ард түмний урт хугацааны харилцаа солилцоо уусалцлын үр дүн юм. Үндэстнүүдийн үг хэл , үсэг бичгийн харилцан нөлөөлөл, харилцан тольдол нь нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг бүрдүүлэх чухал нөхцөл болно. Үүнд, хятад үг хэл, үсэг бичиг нь Чин улс, Хан улсаас хойш аажмаар түүхэн дэх төрийн төвийн засгийн эрхийн гол солилцооны үг хэл, үсэг бичиг болсон байна. Энэ бол хятад улсын үндэстнүүдийн ард түмний хамтын түүхэн сонголт. Хятад үндэстний улс төрчид, түүхийн ухаантан, утга зохиолчид хятад үг хэл, үсэг бичгээр мянган он мөнхрөх аварга бүтээлийг зохион бүтээснээр барахгүй, маш олон цөөн тоот үндэстний улс төрчид, түүхийн ухаантан, утга зохиолчид ч хятад хэлээр зохион бичихийн хамт хүмүүст таашаагдсан маш олон алдарт зохиол бүтээл уламжлагдан ирсэн. Үүний улмаас хятадын соёлын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Хятад улс байгуулагдсанаас хойш ялангуяа, өөрчлөлт нээлт хийснээс хойш, үндэстний газар орны бүх шатны, бүх төрлийн сурган хүмүүжлийн хөгжлийг дагаад хятад хэл нэгэнт үндэстнүүдийн олон түмний нийтээр хэрэглэх солилцооны багаж болжээ. Хятадын үндэстний хамт цогц тасралтгүй хөгжин сайжрахын хэрээр үндэстнүүд бүгд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг уламжлах, хэрэглэх, хөгжүүлэхэд ухамсраараа оролцох болно. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн түгээмэлжихийг дагаад хятадын үндэстэн ч зайлшгүй чанга хатуу багтаамжит чанартай, нягтруулах маш их хүчээр Хувь заяаны хамтын цогц тийш урагшлах болно гэдгийг жишин мэдэж болно. Энэ бол түүхийн хөгжлийн олон ургалч жам ёс бөгөөд хүний санаагаар шилжихгүй юм.

Хоёр. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар суралцах нь үндсэн хууль болон хууль тогтоолын тогтоосон үндэстнүүдийн иргэний хамтын хариуцлага. Олон үндэстэнтэй улсын хувьд нэгдсэн үсэг бичиг бол улсын бүтээн байгуулалт, засалтын чухал тал юм. Чин улс Хан улсаас хойш “Нэгдэлтэй бичиг” байсан нь бичгээр тэмдэглэсэн хууль зарлигийг үндэслэн газар орныг нэгдсэн журмаар засаж, “Их нэгдэл”-ийг биелүүлсэн байна. Үндэстнүүд нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичигтэй болсноор хятадын соёл дэлхийн цорын ганц тасалдаагүй эртний соёл болж, хятад улс маш олон үндэстнийг нэгтгэсэн улс болж, тасралтгүй гүнзгий ойлголцон солилцож уусалцсан байна. Дэлхийн хэмжээнд авч үзэхэд ч гэсэн ийм байна. Ромын хаант улсаас утга урлагийн сэргэлтийн дараах Англи, Франц орнууд бүгд үг хэлийг улсыг мэдрэх арга барил болгож, улсын итгэл зоригоор бүх улсад нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэв. Хятад улсын үндсэн хуулийн арван есдүгээр зүйлд “Улсаас бүх улсын нийтээр хэрэглэж байгаа баримжаа аялгууг дэлгэрүүлнэ” гэж тогтоосон. “Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль”-ийн гуравдугаар зүйлд “Улсаас баримжаа аялгууг дэлгэрүүлж, хятад бичгийн дүрмийг ахиулна” гэж тогтоосон байна. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлж түгээмэлжүүлэх нь хуулиар тогтоосон улсын ажил эрх юм. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцаж хэрэглэх нь үндэстнүүдийн иргэний хамтын хариуцлага мөн. Хятад улсын эртний, мөн Өрнөдахины улстай харьцуулбал, манай намын үг хэл, үсэг бичгийн төрийн бодлого нэгдсэн чанар болон олон хэлбэрт чанар, хамтын чанар болон зөрөөт чанарыг органикаар уялдуулахыг баримтална. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг бүх талаар дэлгэрүүлэх болон үндэстнүүдийн үг хэл, үсэг бичгийг харилцан хамтдаа хамгаалахж, улсын нэгдлийг хамгаалах, үндэстний бүлгэмдлийг дэмжих зэрэг талаар давуу нь илэрхий байна. Намын арван наймдугаар их хурлаас хойш Ши Жиньпин дарга “Үндэстний орны бүх шатны бүх төрлийн сурган хүмүүжлийг сайтар хийж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн сурган хүмүүжлийг бүх талаар чангатгана” гэж чухалчилж, нийгмийн бүх этгээдэд мэдрэгдэж, өргөнөөр цуурайтсан байна. Шиньжян, Төвд нэгэнт 2017 он, 2018 онд улсын нэгдэлтэй найруулсан сургалтын материалыг хэрэглэж байна. Бид үзэл санаа, үйл ажиллаагаа, Намын төв хорооны шийдвэрт бодлого төлөвлөлт дээр улам нэг алхам нэгтгэж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцаж хэрэглэхийн чухал чанарыг гүн таниж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэхийн ухамсарт болон эрс бат чанарыг чангатгах хэрэгтэй.

Гурав. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар суралцах нь үндэстнүүдийн орчин үе рүү урагшлах олон ургальч шаардлага мөн. Ши Жиньпин дарга “Цөөн тоот үндэстэн улсын нийтээр хэрэглэх үг хэлийг сайтар сурах нь ажил олголт, орчин үеийн шинжлэх ухаан, соёлын мэдлэгийг хүлээн авах, нийгэмд уусалцахад бүгдэд ашигтай юм” гэж зааварчилсан. Хятад улс байгуулагдаснаас хойш манай улсын цөөн тоот үндэстнээс нэг бүлэг гарамгай чадвартан шалгаран гарсан. Жишээлбэл, Ай Сычи, Ли Сыгуан, Шуурган, Са Бэнмао, Дорж, Үшүүл- Сэлмү нар. Тэд бүгд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг боловсронгуй эзэмшиж, хятад улсын шинжлэх ухаан соёлын үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулсан. Хятад улс байгуулагдсан 70 гаруй жил ялангуяа, өөрчлөлт нээлт хийснээс хойш үндэстний газар орны хөгжил их амжилт олсон боловч бүх улсын дундаж хэр төвшин, ялангуяа зүүн дунд хэсгийн газар оронтой харьцуулбал , бас нэлээд их зөрөө оршиж байна. Хэсэг цөөн тоот үндэстний олон түмний шинжлэх ухаан мэргэжлийн мэдлэгийг суралцан эзэмших чадвар нэлээд доор, ажил олголтын арга зам нэлээд явцуу байхад товойм илэрч байна. Эдгээр нь бүгд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг түгээмэлжүүлсэн хэмжээ хүрэлцэх үгүйтэй нягт харьцаатай байна. Хэрвээ үг хэл нэвтрэхгүй бол үндэстний газар орон бүх улсын нэгдсэн том зах зээлд уусан орж чадахгүй. Цөөн тоот үндэстний олон түмэн ч хил хязгаар орон, мал аж ахуй, тариалах орноос зүүн хэсгийн газар орон ба хотод ирж ажиллах буюу ажил олголтыг биелүүлж чадахгүй юм. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцах нь үндэстнүүдийн адил алхмаар орчин үетэйгээ хөл нийлүүлэн урагшлахад ашигтай байх нь лавтай. Иймээс бид үндэстний орны улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн сурган хүмүүжлийг чангатгахыг тэргүүн тавьж, улсын нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалын хэрэглээг сайжруулах хэрэгтэй. Улсын нэгдсэн сургалтын хөтөлбөрийг үүрэглэж чадах багш ялангуяа, хос хэлний багшийг хүмүүжүүлэн боловсруулах ба ажлын системээр дэмжих эрчмээ чангатгах хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн шатны хоёр чухал цаг хугацааг сайтар атгаж, бүх үндэстний сурагчдад туслан улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайн суралцуулж, орчин үеийн шинжлэх ухаан, соёлын мэдлэгийг хүлээн авуулж, үндэстнүүдийн хамтын хөгжил дэвшлийг биелүүлнэ.

Дөрөв. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх нь шинэ цаг үеийн үндэстний ажлын чухал их үүрэг мөн. Ши Жиньпин дарга “Үг хэл нэвтрэлцэх бол хүмүүсийн харилцан нэвтрэлцхийн чухал гогцоо юм. Үг хэл нэвтрэлцэхгүй бол харилцахад бэрх, нэвтрэлцэхгүй бол ойлголцход бэрх, танин мэдрэхэд бэрх” гэж чухалчилсан юм. Бид улс төрийн зогсоцоо улам нэг алхам дээшлүүлж, хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх бий болгохоор гол шижим болгож, бүх үндэстний харилцаа солилцоо уусалцлыг чангатгахыг үндсэн чиглэл болгож, үндэстний газар оронд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг түгээмэлжүүлэх ажлыг маш сайн хинэ. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэхийг үндэстний бүлгэмдэл дэвшлийг үүдэн бүтээхтэй уялдуулж, нийтлэг хэлээр нэвтрэлцэх чадваргүй гадагш гарч хөлсний ажил хийх хүмүүс, ядуу буурай олон түмнээр гол цэг болгож, “намайг сургах”-ыг “би суралцъя” болгон хувируулна. Нийтлэг хэлээр хэлэх, дүрэмжсэн хятад үсгийг хэрэглэх дадал, хэв суртлыг бий болгоно. Бүх үндэстний удирпах ажилтнууд, ялангуяа цөөн тоот үндэстний удирдах ажилтнууд хөтлөн дагуулах ба жишээ үзүүлэх үйлдлийг гүйцэд хийнэ. Үндэстнүүдийн олон түмний улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг ухамсраараа суралцан сайтар хэрэглэж, үндэстнүүдийн олон түмний агуу их эх орон, хятадын үндэстэн, хятадын соёл, ХКН, хятадын онцлог бүхүй нийгэм журмын тухай мэдрэмжийг тасралтгүй нэмэгдүүлнэ.

Ерөнхийдөө улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг түгээмэлжүүлэх ажлыг сайтар хийх нь алс хэтийн ач холбогдолтой юм. Бид Ши Жиньпин даргаар ахлуулсан Намын төв хорооны тойронд маш сайн нягтран бүлгэмдэж, “дөрвөн ухамсар”-аа чангатгаж, “дөрвөн итгэл”-ээ бататган, “хоёрыг хамгаалах”-ыг биелүүлнэ. Улс төрийн сахилга бат ба улс төрийн ёс дүрмийг чанга сахиж, хятадын үндэстний хамтын цогцын үзэл санааны суурийг бат бэх тавьж, улсаас нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг өргөнөөр дэлгэрүүлэн түгээмэлжүүлж, үндэстнүүдийн харилцаа солилцоо уусалцлыг ахиулж, анарын үр шиг нягтран бүлгэмдэж, сайн сайхан гэр орноо хамтдаа бүтээн байгуулж, сайн сайхан ирээдүйгээ хамтдаа цогцлооно.

 

 

(Зохиогч бол Хятадын УТЗЗ-ны дэд тэргүүлэгч, Төвийн нэгдмэл албаны хэлтсийн дэд дарга, Улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн намын дарга, эрхлэгч )

Зохиогч:Баатар
Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн сонин
Мэдээ үзсэн:4529
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7