Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хэрэглээг хууль ёсоор түлхүү ахиулах нь Нам ба улсаас үндэстний газар орныг халамжилж байгаа явдал юм. Басхүү нийгмийн соёлын дэвшил, үндэстнүүдийн хамтдаа цэцэглэн хөгжих зайлшгүй хандлага болно. Үндэстний сурган хүмүүжлийн чанар сайтай хөгжлийг дэмжихэд, мөн хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх цогцлооход ашигтай юм. Үндэстний хэлээр хичээллэх сургуульд улсын нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалыг хэрэглэх нь үндсэн хууль ба хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. “БНХАУ-ын үндэстний орны өөртөө засах хууль”, “БНХАУ-ын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль”, “БНХАУ-ын сурган хүмүүжлийн хууль”-г хэрэгжүүлэх бодитой арга хэмжээ болно. Ерөнхийдөө үндэстний газар оронд нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалыг хэрэглэх нь хуулийн үндэслэлтэй.
Хятад улсын хуульд улсын нийтээр хэрэглэх үг хэл бол баримжаа аялгуу ба дүрэмжсэн хятад үсэг болно. Улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг, бичгийг хэрэглэх нь хуулиар тогтоосон үүрэг хариуцлага хүлээнэ гэж тодорхой тогтоосон. “БНХАУ-ын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль”-ийн хоёр дахь зүйлд тодорхой тогтоосон нь: Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг бол баримжаа аялгуу ба дүрэмжсэн хятад үсэг болно. Баримжаа аялгуу ба дүрэмжсэн хятад үсэг нь “Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг”-ийн хуулиар тогтоосон байр суурийг тодорхойлжээ. Улсын нийтээр хэрэглэх үг хэл нь бүх хятадын хэмжээн дэх бүх хятадын ард иргэдэд тохирно. Онцгой үндэстэн, онцгой газар орон, онцгой хамтын цогцод хандуулж байгаа бус, “Хятад үндэстний үг хэл үсэг бичиг”-ийн төлөө төдийхэн биш юм.
Үндсэн хууль бол хятадын үндсэн их хууль юм. Арван есдүгээр зүйлд бүх улсад нийтээр хэрэглэж байгаа баримжаа аялгууг дэлгэрүүлэх тухай ишлэлтэй тодорхойлж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дүрэмжүүлэх, баримжааг дамжихэд үндсэн хууль зүйн үндэслэл хангана. Үг хэл, үсэг бичгийн нийгмийн амьдрал дунд үйлдлээ маш сайтар бадруулах, үндэстнүүдийн бүх газар орны эдийн засаг соёлын солилцоог сайжруулахад үндсэн журмаар хангав. “БНХАУ-ын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль”-ийн гурав, дөрөвдүгээр зүйлд бүгдийг тодорхой тогтоосон байна. Улсын баримжаа аялгууг түгээмэлжүүлэн, дүрэмжсэн хятад үсгээр дэлгэрүүлж, ард иргэд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцах, хэрэглэх эрхтэй. Орон нутгийн бүх шатны засгийн газар, мөн холбогдох бүх салбарууд арга хэмжээ авч баримжиа хэлийг дэлгэрүүлэх ба дүрэмжсэн хятад үсгийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна, “БНХАУ-ын үндэстний орны өөртөө засах хууль”-ийн гучин долоодугаар зүйл, “БНХАУ-ын сурган хүмүүжлийн хууль”-ийн арван хоёрдугаар зүйлд бас хятад улсын ард иргэд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцах, хэрэглэх эрх ба үүргийг тодорхой тогтоожээ. Үүнээс, орон нутгийн бүх шатны засгийн газар, сургууль, бусад сурган хүмүүжлийн байгууллага, ард иргэд хувь хүмүүс улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн хэрэглэх нь хуулиар тогтоосон үүрэг юм. Хятад улсын хүн болсны тэргүүн чухал үүрэг учир сонгох эрхгүй, хувь хүний үзэл санаагаар өөрчилж болохгүй, зайлшгүй чанартай юм. Эс тэгвэл хуулийг зөрчсөн явдал болно.
Хятадын хуульд цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгээ хэрэглэж хөгжүүлэхийг батална гэсэн боловч улсын нийтээр хэрэглэх үг хэлийг хэрэглэх хуулинд тогтоосон үүргийг хатуу зааж өгсөн юм. Улсаас нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэхийн хамт цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийг хамгаалах эрчмийг ч чангаруулж, цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийн хэрэглэээ, хөгжилд бүрэн гүйцэд хуулийн баталгаа, төрийн бодлогын дэмжлэг үзүүлэв. “Үндсэн хууль”-ийн гурван зүйл зурвас нь үг хэлний асуудалтай шууд холбогдоно. Тухайлбал, дөрөвдүгээр зүйлийн дөрөвдүгээр зурвас, зуун хорин нэгдүгээр зүйл ба зуун гучин дөрөвдүгээр зүйл болно. “Үндэсэний орны өөртөө засах хууль”-ийн цөөн тоот үндэстний үг хэлний эрхийг батлах явдал нь голдуу хорин нэгдүгээр зүйл, гучин наймдугаар зүйл, дөчин долоодугаар зүйл, дөч есдүгээр зүйл ба тавин гуравдугаар зүйлд илэрч байна. Бүрэн төгөлдөр хууль цаазын систем, бүрэн бүтэн хууль цаазын тогтоол нь цөөн тоот үндэстний үг хэл, үсэг бичгийн хэрэглээ, хөгжлийг бүтэмжтэй баталж байна гэж хэлж болно. Өвөр Монголын намрын улирлын сурлагын хугацаанд үндэстний үг хэлээр хичээллэх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр он ба анх дундын нэгдүгээр оноос эхлэн улсын нэгдсэн журмаар найруулсан “хэл бичиг”-ийн сурах материалыг хэрэглэхийн зэрэгцээ улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгээр хичээллэсний дараа бүх орны үндэстний үг хэлээр хичээллэх дунд бага сургуулийн бусад хичээл төрлийн тохируулалтыг өөрчлөхгүй. Хэрэглэж байгаа сургалтын материалыг хувируулахгүй, хичээллэх үг хэл, үсэг бичгийг хувируулахгүй, монгол хэл бичиг, Солонгос хэл бичгийн хичээллэх цагийг хувируулахгүй, одоогийн хос хэлний сурган хүмүүжлийн системийг хувируулахгүй. Энэ бол үндсэн хууль ба хууль цаазад тогтоосон үндэстнүүдийн тус үндэстнийхээ үг хэл, үсэг бичгээ хэрэглэж хөгжүүлэх эрх чөлөөг батлахыг албан ёсоор найдваржуулж байгаа явдал мөн.
Хятад улсын хууль цаазын системд системт чанар, бүхэл цогцот чанарын онцлогтой, хууль цаазын зүйл зурвасыг хэрэглэх явц дунд чухал элментэд нийцсэн байх хэрэгтэй. “Нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хэрэглээг ахиулж байгаа нь тус үндэстний үг хэл, үсэг бичгийг хэрэглэх эрх чөлөөд халдаж байна”, “Нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хэрэглээг дэмжиж байгаа нь улсын хууль цааз төрийн бодлогоос тэрсэлж байна” гэх яриа бол хууль цаазын зүйл зурвасын тухай өрөөсгөл бөгөөд явцуу ойлголт юм. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг хэрэглэх, дэлгэрүүлэх нь үндэстний үг хэл, үсэг бичгийг хэрэглэхтэй хууль цаазын тогтоолын хувьд харилцан ахиулж, харилцан нөхцөлдөж байдаг. Энэ хоёрыг зэрэг явагдуулах нь зөрчилдөхгүй юм гэдгийг хууль зүйн зарчим болон үйлдэл нь гэрчилсэн байна. “БНХАУ-ын үндэстний орны өөртөө засах хууль”-ийн гучин долоодугаар зурваст тогтоосноор голдуу цөөн тоот үндэстний сурагч элсүүлэх сургууль ба бусад сурган хүмүүжлийн байгууламж нь нөхцөлтэй бол цөөн тоот үндэстний үсэг бичгээр найруулсан сурах бичгийг хэрэглэнэ. Улмаар цөөн тоот үндэстний хэлээр хичээллэх хэрэгтэй. Байдалдаа үндэслэж байгаад бага сургуулийн доод буюу дээд ангиас эхлэн хятад хэлний хичээл орж, улсад нийтээр хэрэглэж байгаа нийтлэг хэл болон журамжуулсан хятад үсэг бичгийг дэлгэрүүлнэ. Үндэстний өөртөө засах газар орны цөөн тоот үндэстний сурагчаар гол болгосон сургууль, мөн бусад сурган хүмүүжлийн байгууламж нь бодит байдалдаа үндэслэж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг болон тус үндэстэн буюу тус газрын үндэстний нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг хэрэглэж, хос хэлний сурган хүмүүжлийг хэрэгжүүлнэ.
Үндсэн хууль бол үндэс болох хууль юм. Энэ бол хамгийн дээд хууль цаазын хүчтэй, бусад хууль цааз хууль тогтоолыг тогтоох суурь ба үндэслэл болох юм. Бусад хууль цааз хууль тогтоолын агуулга нь үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн буюу тэрсэлсэн зүйл байж болохгүй. Эс бөгөөс бусад хууль цааз, хууль тогтоолын холбогдох агуулга нь хууль цаазын хүчингүй болно “Үндэстний орны өөртөө засах хууль” ч адил юм. “БНХАУ-ын үндэстний орны өөртөө засах хууль” бол үндсэн хуульд тогтоосон үндэстний орны өөртөө засах байгууллыг хэрэгжүүлэх үндсэн хууль цааз юм. Улсын нийтээр хэрэглэх нийтлэг хэлийг дэлгэрүүлэн хэрэглэх нь үндсэн хуулиар тогтоосон Хятад улсын ард иргэн нэг бүрийн заавал гүйцэтгэх үүрэг юм. Үндэстний орны өөртөө засах хууль нь үндэстнүүдийн тус үндэстнийхээ үг хэл, үсэг бичгийг хэрэглэх, тус үндэстнийхээ үг хэл, үсэг бичгийн хөгжлийг дэмжих, чөлөөтэй дэлгэрүүлэх эрхийг эдлэх явдал юм. “Үндэстний орны өөртөө засах хууль”-ийн тавин хоёрдугаар зүйлд үндэстний өөртөө засах газар орны өөртөө засах байгууллага нь тус газар орны үндэстнүүдийн ард иргэдийн үндсэн хуульд тогтоосон иргэний эрх ашгийг эдлэхийг батлахын хамт тэднийг сурган хүмүүжүүлж иргэний зохих үүргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж тогтоосон байдаг.
Ард иргэн, зохион байгуулалт хууль цаазад цаазалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу хууль цаазын шаардлагыг хэрэгжүүлээгүй бол бүгд хуульд тогтоосон үүргийг зөрчсөн болно. Хуульд тогтоосон үүргээ зөрчвөл хариуцлага үүрэглэх хэрэгтэй. БНХАУ-ын улсын харъяатай сургуульд сурах насны хүүхэд, багачууд албан журмын сурган хүмүүжил хүртэх бол тэдний эрх, мөн үүрэг юм.
Ямарваа ард иргэн буюу зохион байгуулалт хууль цааз, хууль тогтоол ёсоор улсын нийтээр хэрэглэх үг хэлийг хэрэглэж дэлгэрүүлээгүй бол зохих хариуцлага хүлээнэ. Жишээлбэл, “БНХАУ-ын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль”-ийн хорин зургаадугаар зүйлд улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн дүрэм ба баримжаа ёсоор үг хэл, үсэг бичгийг хэрэглээгүй байвал ард иргэнд шүүмжлэл ба сануулга дурдаж болно гэж тогтоожээ. “Сурган хүмүүжлийн хууль”-ийн наян нэгдүгээр зүйлд бас багш, сурган хүмүүжил хүртэгч, сургууль буюу бусад сурган хүмүүжлийн байгууллагын хууль ёсны эрх ашигт халдаж хохирол учруулсан бол хууль ёсоор иргэний хэргийн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж тодорхой тогтоосон байна.
Хятад улсын хууль цаазын тогтоолд үндэслэвэл, хэрвээ ямарваа зохион байгуулалттай ба хувь хүн бусад хүний улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцах, хэрэглэхэд гар дүрсэн бол мөн адил хариуцлага хүлээх хэрэгтэй.





























































