Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ОХУ-ын “Евро-Азийн холбоо”

ОХУ-ын “Евро-Азийн холбоо”.

2011 оны 10 дугаар сарын 5-нд тухайн үеийн ОХУын Ерөнхий сайд Путин “Известия” сонинд алдартай нийтлэлээ гаргаж, Евро-Азийн холбооны хөгжлийн үзэл баримтлалаа гарган тавилаа. “Евро-Азийн холбоо” нь Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай цаашид нэгдэж, нэгдсэн нэг гаалийн холбоо болон эдийн засгийн шинэ орон зайг үүсгэхээр төлөвлөсөн байна. Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын бүс нутгийн интеграцчилалын явцын үе шатыг ахиулж, эцэст нь гишүүн улсын байгууллагын бүрэн эрхтэй дүйцэхүйц хэмжээний улсуудын холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байлаа. ОХУ нь тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын голлох хүч, Евро-Азийн холбооны удирдагчийн үүрэг гүйцэтгэж, одоогоор ОХУ, Беларус, Казакстан, Армени, Киргизстан зэрэг хуучин ЗХУ-ын таван бүгд найрамдах улс нэгдэж Ази, Номхон далайн бүс нутагт нөлөөлөхүйц хуучин ЗХУ-ын газрын зургийг шинэчлэн зурав. Евро-Азийн эдийн засгийн холбоо нь Евро-Азийн холбооны гол үе шат буюу 2015 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, урьдчилсан тооцоогоор 2025 онд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүү, ажиллах хүчний чөлөөт урсгалыг бий болгож, Европын холбоотой дүйцэхүйц эдийн засгийн холбоог байгуулахаар зорьж, 170 сая хүн амыг нэгтгэсэн том зах зээлийг буй болгож байна. Евро-Азийн холбоо болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын стратегийн хамтын ажиллагааны уялдаа нь асар өргөн ирээдүйтэй юм. Торгоны замын эдийн засгийн бүс нь ОХУ-ын эдийн засгийн хүндийн төвийг зүүн тийш нүүлгэж Сибирь болон Алс дорнодын бүс рүү чиглүүлэн Ази болон Европын эдийн засгийн зөрүүтэй байдлыг арилгахад Евро-Азийн холбоог үүсгэн байгуулсны гол ач холбогдол оршино.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5645
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7