Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСАГ БА ТАЛ НУТГИЙН ТОРГОНЫ ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН БҮС БАЙГУУЛАХ ФОРУМ ЭХЛЭВ

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСАГ БА ТАЛ НУТГИЙН ТОРГОНЫ ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН БҮС БАЙГУУЛАХ ФОРУМ ЭХЛЭВ.

Нэгдүгээр сарын 16-ны үдээс өмнө “Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ба тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүс байгуулах” форум Өвөр Монголын Хөххотод эхэлж, Хятад, Монгол хоёр орны хуралд оролцсон мэргэжилтэн судлаачид үүний тухай үзэл бодлоо дэлгэсэн байна. Энэ удаагийн форум нь Хятад, Монголын харилцааг ахиулах, Хятад, Монголын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд маш чухал бодит ач холбогдолтой билээ.

2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Хятад, Монголын стратегийн бүх талын түншлэлийн харилцааг тогтоож, Хятадын талаас “Торгоны замын эдийн засгийн бүс”, Монгол Улсын талаас “Тал нутгийн зам”-ыг хамтран байгуулахыг санаачилсан байна. Хуралд оролцсон мэргэжилтэн судлаачид, тухайн “Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ба тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүс байгуулах” эрдэм шинжилгээний форум нь хоёр орны санаачилгыг ерөнхийлөн хураангуйлж, Хятад, Монгол хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид ахиулж, Хятадын умарш тийш нээлттэй байхыг хурдтай ахиулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний форумыг Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны холбоот хурал зэрэг байгууллага голлон зохион байгуулсан юм. Мөн өдрийн үдээс өмнө Хятадын НШУА-ын Хятадын Хил хязгаарын институтийн дарга Шин Гуанчэн, Өвөр Монголын Худалдааны явдлын танхимын дэд дарга, Өвөр Монголын Боомтын албаны эрхлэгч Гүө Ган, Монгол Улсын Худалдааны дээд сургуулийн захирал н.Энхтайван, Өвөр Монголын Засгийн газрын судалгааны тасгийн дэд эрхлэгч Вэнь Фэн, Монгол Улсын Өвөр Монголын худалдааны нийгэмлэгийн дарга Люү Баатар зэрэг хуралд оролцсон мэргэжилтэн судлаачид тус тус орчин үеийн торгоны замын стратеги, өнөөгийн Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад хөрөнгийн Монгол Улсад нийлүүлэх боломж, Ши Жиньпин даргын Монгол Улсад айлчилсны дараах Монгол Улсын улс төр эдийн засгийн одооx байдал зэрэг салбаруудын талаар илтгэл тавьсан байна.  

Өвөр Монголын Худалдааны явдлын танхимын дэд дарга, Өвөр Монголын Боомтын албаны дарга Гүө Ган Хятадын мэдээллийн агентлагийн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа: - Энэхүү форум нь Хятад, Монголын харилцааг ахиулах, Хятад, Монголын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж илэрхийлэв. Мөн одоогоор Өвөр Монгол дорвитой арга хэмжээ авч, Монгол Улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, Хятад, Монгол хоёр орон бүх талаар холбогдон харилцах талаар оршиж байгаа асуудлыг шийдвэрлэхийг хичээж, боомтын бүтээн байгуулалтыг цаашид эрчимжүүлэн чангаруулах болно. 

Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар цаашид авах тодорхой арга хэмжээний тухай Гүө Ган хэлэхдээ: - 2015 онд Хятад, Монгол хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг цаашид ахиулах бөгөөд одоогоор Эрээн хот болон Замын-Үүдийн үйл ажиллагаа дэс дараатай явагдаж байна. Тэрээр мөн хэлэхдээ, 2015 онд Хөххотод Хятад, Монголын экспо зохион байгуулах бөгөөд энэ үеэр Хятад, Монгол хоёр орны төрийн удирдлага нарыг арга хэмжээнд урих болно.   

Холбогдох бичиг материалаас харахад Торгоны зам бол эртний Хятадын улс төр, эдийн засаг, соёлын төвийн Ази тив, Европ тив болон Африк тивийн эх газрын худалдааны зам шугамыг холбосноос үүдэлтэй бөгөөд тэр нь Лүншань уулыг давж, Хэшигийн хонгилыг туулж, Юймэньгуань боомт, Янгуань боомтоор дамжин өнгөрөөд Шиньжянд хүрдэг ногоон бүрд болон Памирын өндөрлөг дагуу Төв Ази, Баруун Азийн орноор өнгөрч, хамгийн эцэс Европ болон Африк тивд хүрдэг. Түүхэнд торгоны зам нь нарийн тодорхой зааг тэмдэггүй, их төлөв умард, дунд болон өмнө зам гэж хувааж, маш олон гол шугам ба салбар шугамаар бүрдсэн байна.    

 

 

Найруулагч:Буянтогтох
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:11357
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7