Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Казакстаны “Гэгээн зам”

Казакстаны “Гэгээн зам”.

   Казакстаны ерөнхийлөгч Назарбаев 2014 оны 11 дүгээр сард сурталчилгааны мэдээлэлдээ “Гэгээн зам” шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэн, Казакстаны эдийн засгийн өсөлтийг хангахаа илэрхийллээ. “Гэгээн зам” хөтөлбөр нь гурван жилийн дотор 9 тэрбум ам.долларыг тээвэр логистикийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн болон эрдэс баялгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалт, нийтийн халаалтын сүлжээг сайжруулах, барилгажилт болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг чиглэлд ашиглахаар заажээ. “Гэгээн зам”-ын гол цөм нь тээвэр логистикийн дэд бүтцийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болох агаад Казакстаны дотоодын тээврийн сүлжээг хүчирхэгжүүлж, Казакстаны Хятад улс, Европ болон Ойрхи дорнодын томоохон зах зээлүүдтэй холбогдох дэлхийн хэмжээний тээврийн коридорыг бий болгоно. Казакстан улс “Гэгээн зам”-ын бүтээн байгуулалтын дагуу болон Хятад, Төв Ази, ОХУ, Европын шугамын дагуу ачаа тээвэрлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, жилийн ачаа эргэлтийг 33 сая тонн болгоно. Хятад, Казакстан хоёр орны удирдагч нар олон удаа “Гэгээн зам” болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын харилцан уялдаж буй талууд ба харилцан нөхөх хэлбэрийг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв. Хоёр тал хүсэл зорилгоороо харилцан уялдаж буйгаа илэрхийлж, ажил хэрэгч арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:5680
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7