Дүрэм журмын бүтээн байгуулалт нь үндсэн, нийтлэг, тогтвортой байдал бүхий урт хугацааны шинж чанартай томоохон асуудал юм. Намын дүрэм журмын бүтээн байгуулалт гэдэг нь урт хугацаанд намын удирдлагын ажил болон намын тогтолцооны дунд бий болсон намын бүтэц, намын гишүүд нийтээрээ дагаж мөрддөг намын дотоод хууль тогтоомж, дүрэм журам, зарчим зэрэг юм.
Энэ нь намын бүтээн байгуулалтын нэгэн чухал хэсэг бөгөөд үндсэн бүтээн байгуулалтын гол холбоос болно. Институцчлал, стандартчилал хийснээр намын дүрэм журмын бүтээн байгуулалт нь намын дүрэм журмыг бүрдүүлнэ. Ингэснээр намын бусад талын бүтээн байгуулалтад үндсэн мөрдлөг болон институтийн үйл ажиллагааны баталгаа болдог.
ХКН-ын 19-р их хурлын илтгэлд Намын дүрэм журмын бүтээн байгуулалтаар дамжуулж байгаа намын төрөл бүрийн бүтээн байгуулалтын явц дахь дүрэм журмын зарчим ойлголтыг гүнзгийрүүлж, намын дүрэм журмын чухал байр суурь, нөлөөнд илүү их анхаарал хандуулж байгааг онцолсон байна.
Намыг иж бүрэн, чанд хатуу засахын тулд намаа засах тогтолцоог баримталж, дүрэм журмын дагуу намаа засаж, эрх мэдлийг институтийн торонд хийж институтийн удирдах эрхийг ашиглан үйл хэрэг бүтээн хүмүүсийг удирдана.
Намын дүрэм журмыг бэхжүүлэхийн тулд заавал намын дүрэмд үндэслэн, ардчилсан төвлөрлийг үндэс сууриа болгож намын дотоод хууль дүрмийн институтийн тогтолцоог боловсронгуй байгуулна. Институтийн торыг бэхжүүлнэ. Институтийн суртал ухуулга, боловсролыг бэхжүүлж, бүх намын институтийн ухамсрыг дээшлүүлж, намыг засах институтийн үзэл санааны үндсийг бий болгоно.
Институтийг чанд хатуу хэрэгжүүлэхийн тулд дүрэм журмын өмнө хүн бүр эрх тэгш, намын дотоод хууль тогтоомжийн хэрэгжилтийг бэхжүүлнэ. Ингэснээр институт нь “Хатуу чанга”, “Ойртож болшгүй өндөр хүчдэлийн шугам” болж хувирна.





























































