2014 оны 11 дүгээр сард Монгол улс Ази, Европын дунд оршиж буй газарзүйн давуу байдлаа ашиглаж хэрэгжүүлэхээр бэлдэж буй “Талын зам” төслөө танилцуулж Монгол Улсын тээвэр, худалдаагаар дамжиж эдийн засгаа улам эрчимтэй хөгжүүлэхийг чухалчилсан байдаг. “Талын зам” төсөл нь таван үндсэн хэсгээс бүрдэх ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.доллар байна. Үүнд: 997км ОХУ, БНХАУ-ыг холбосон хурдны зам, шинээр 1100 км эрчим хүчний дамжуулах шугам, одоогоор Монгол Улсад буй төмөр замын дэд бүтцийг сайжруулах, байгалийн хийн болон нефтийн хоолойг барих зэргээс бүрдэнэ. Монголын Засгийн газар “Талын зам” төсөл нь Монгол Улсад шинээр баригдах тээврийн гол зам дагуух бүс нутагт ихээхэн хэмжээний бизнесийн боломж авчирч, бүс нутгуудын төрөл бүрийн үйлдвэржилтийг сайжруулах сайн үр нөлөөтэй гэж үзэж байна. Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрлэлийн салбар болох эрдэс баялаг болон уул уурхай нь тус төслөөс шууд үр дүн хүртэх боломжтой ба шинэ үсрэнгүй хөгжлийг хүртэх болно. Хятад, Монгол хоёр улсын удирдагчид “Нэг бүс-Нэг зам” болон “Талын зам” төслийн харилцан уялдаж буй байдал, хоёр талын хамтын хөгжлийн эрх ашигт нийцэж буй талаар байр сууриа олонтоо илэрхийлж байна. Монгол Улс “Талын зам” хөгжлийн стратегийн статусыг дэмжин “Хөгжлийн зам” болгон “Нэг бүс-Нэг зам” санаачилгатай илүү нягт уялдуулан ач холбогдлыг нь өндөрсгөж байна. 2017 оны 05 дугаар сард Монгол Улсын Засгийн газар тусгай хурал зарлаж, “Хөгжлийн зам” стратегийн хөтөлбөрийг батлан, үүндээ зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, уул уурхайн олборлолт, аялал жуулчлал зэрэг салбаруудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийг чухалчлан заасан байна.





























































