”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Дөрвөн ухамсар”

“Дөрвөн ухамсар”.

2016 оны 01-р сарын 29-нд ХКНын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар анх удаа улс төрийн ухамсар, ерөнхий ухамсар, цөм ухамсар, дагах ухамсар гэсэн “дөрвөн ухамсар”-ыг олон нийтэд санал болгосон. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх үеэр хэлсэн үгэндээ намын бүх нөхдүүд улс төрийн ухамсар, ерөнхий ухамсар, гол цөмийн ухамсар, дагах ухамсруудыг нэмэгдүүлж, намдаа үнэнч шударга хандах, намын санаа зовниж буй зүйлээ хуваалцах, намдаа хариуцлага үүрэх ёстой.

ХКН-ын 18-р их хурлын 6-р чуулганаас баталсан “Шинэ нөхцөл байдалд байгаа намын доторх улс төрийн амьдралын талаарх заавар”-т нам нь улс төрийн ухамсар, ерөнхий ухамсар, гол цөмийн ухамсар, дагах ухамсрыг бататган тогтоож, үзэл суртал, улс төрийн үйл хэрэг дээр намын төв хорооны шийдвэрийг дагаж ухамсартай ажиллах ёстой гэж цохон тэмдэглэв.

Улс төрийн ухамсар нь улс төрийн талаас асуудлыг авч үзэх, дүн шинжилгээ хийх, асуудлыг зохицуулахыг шаарддаг. Марксист улс төрийн намын хувьд ХКН улс төрийг онцлох шинж чанар, давуу талаа гэж үздэг. Улс төрийн ухамсар нь улс төрийн хатуу итгэл үнэмшилд илэрч, улс төрийн зөв чиглэлийг баримталж, улс төрийн зарчмыг баримталж, улс төрийн байр суурь дээр чанд хатуу зогсож, улс төрийн тууштай болон улс төрийн шийдэмгий байдлыг баримтлан хадгалж, улс төрийн хурц ухаан болон улс төрийн ялган танин чадварыг сайжруулна.

Нам доторх улс төрийн амьдралыг чангаруулахын тулд улс төрийн хатуу сахилга бат болон дэг журмыг сахин мөрдөж, улс төрийн бодлогыг тогтоохын тулд улс төрийн чиглэлийн баталгаатай талыг судалж, улс төрийн шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг ахиулан төлөвлөж, маргалдаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрийн нөлөөлөлд анхаарлаа хандуулж, намын гишүүдийг оновчтой сонгон хөгжүүлэхэд улс төрийн стандартыг тодруулан байгууллагуудын улс төрийн удирдлага, манлайллыг бэхжүүлэх ёстой.

Ерөнхий ухамсар нь ерөнхий байдлаас асуудлыг ухамсартай харах, ажлаа ерөнхий байдлаас бодож, байр сууриа цэгцлэн, удирдах хэрэгтэй бөгөөд ерөнхий байдлыг оновчтой танин мэдэж, түүнийгээ ухамсартайгаар даган мөрдөж, ерөнхий байдлыг тууштай хамгаалах явдал юм. Ерөнхий ухамсрыг сайжруулах нь төвийг орон нутагтай, хэсгийг ерөнхийтай, өнөөгийн болон хэтийн холбоог оновчтой зохицуулах явдал юм. Нам болон улс орны ерөнхий байдлаас асуудлын талаар бодож, аливаа зүйлийг хийж, хэрэгжүүлж, төвийн шийдвэрийг чандлан хэрэгжүүлж, төвийн шийдвэр тушаалыг саадгүй хэрэгжүүлэхийг хангах хэрэгтэй.

Гол цөмийн ухамсар нь үзэл бодлын хувьд гол цөмийг хүлээн зөвшөөрч, улс төрийн бодлогын хувьд гол цөмийг хүрээлж, бүтцийн хувьд гол цөмийг дагаж, үйл хөдлөлийн хувьд гол цөмийг хамгаална. Гол цөмийн ухамсрыг бэхжүүлэх нь намын удирдлага тэр дундаа намын төв хорооны төвлөрсөн удирдлагыг дэмжиж, бэхжүүлэн хүчирхэг болгох явдал юм.

Нөхөр Ши Жиньпингийг гол цөм болгосон намын төв хороог илүү ойр хүрээлж, намын төв хорооны эрх мэдлийг бат бэх хадгална.Үзэл суртлыг, улс төрийг, үйл хөдлөлийг илүү ухамсартайгаар намын төв хороотой ижил түвшинд хадгалах бөгөөд намын төв хорооны үүрэг даалгаврыг сахин биелүүлж Хятадын онцлог бүхий социализмын үйл хэргийн хүчирхэг удирдлагын гол цөмийг батлан хамгаална.

Дагах ухамсар нь Намын Төв Хороог дагаж, намын онол, чиг шугамын бодлогыг дагаж, Намын Төв Хорооны дэвшүүлсныг тууштай дэмжиж, намын төв хорооны шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, намын төв хорооноос хориглосон зүйлээс тууштай татгалзана. Энэхүү “гурван дагах” ба “гурван тууштай” гэсэн улс төрийн шаардлага нь улс төрийн сахилга бат бөгөөд бүх шатны намын байгууллагууд, намын олонх гишүүд, боловсон хүчнүүдэд дагах ухамсрыг өндөр түвшинд бий болгох юм. Намын төв хорооны шаардлагад нийцэж байгаа эсэх, “хойрго хандах” эсэх, “цаг хугацааны зөрүү”-ний асуудал байгаа эсэх, “дагахгүй” асуудал байгаа эсэх зэргийг мэдэж идэвхтэйгээр зохицуулалт, залруулга, хийх хэрэгтэй.

“Дөрвөн ухамсар” нь гүн утга агуулгатай, харилцан уялдаатай органик нэгдэл бөгөөд улс төрийн үндсэн чиглэл, улс төрийн байр суурь, улс төрийн шаардлагыг тусгадаг бөгөөд намын гишүүд, боловсон хүчний улс төрийн мэдлэгийг шалгах үндсэн стандарт юм. “Дөрвөн ухамсар” -ыг бэхжүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн гол цөм байр суурийг ухамсартайгаар хамгаалж, намын төв хорооны эрх мэдлийг хамгаалж, намын эв нэгдлийг хамгаалах сахиж нэгдсэн удирдлагад төвлөрүүлэн нам, цэрэг арми, ард түмэнд буй боломжийг ашиглан хүчээ төвлөрүүлж бэрхшээлийг даван туулах болно. Намын сэтгэл зүрхээ эвлэлдэн нэгдүүлж, анхны зорилтоо үл мартан урагшилж, нам ба улс орон хөгжин цэцэглэж, урт хугацаанд тогтвортой байдлаа хадгалах нь маш чухал ач холбогдолтой. Намын удирдлага бол Хятадын онцлогтой социализмын институтийн хамгийн том давуу тал бөгөөд намын удирдлагыг бэхжүүлэх зангилаа нь төв хорооны төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг баримтлах явдал юм. Улс төрийн ухамсар, ерөнхий ухамсар, гол цөмийн ухамсар, дагах ухамсар зэргийг бэхжүүлж чадваас үзэл санаа, улс төрийн болон үйл хөдлөлийн хувьд ухамсрыг дээд хэмжээнд хадгалснаар нам нь илүү эв нэгдэлтэй, нэгдмэл, хүчтэй болох нь Хятадын онцлогтой социализмын үйл хэргийн хүчирхэг удирдлагын гол цөм болно.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:758
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой