Сэтгэмж нь амжилтад хүрэх замыг тогтоож, зорилт нь түвшинг тогтоодог гэж хүмүүс үргэлж ярьдаг юм. Түүх бол нэгэн чухал эх сурвалж мөн. “Өнгөрсөн түүхийг мэдвэл эдүгээг ойлгоно”. Түүхээс ялалтын хариултыг эрж, оюун ухаан, туршлага, зориг санаа ба хүч чадлыг олж авбал бид өнөөдрийн яруу алдартаа осолдохгүй, маргаашийн хүслэнгээ хөсөрдүүлэхгүй байж чадна.
Хуучнаа эргэцүүлэн шинийг мэдэж, өнгөрснөөр тольдож ирээдүйгээ мэддэг. Өөрчлөлт нээлт хийсэн 40 гаруй жилийн оргилом халуун он сарыг эргэцүүлбэл тэнгэр уулын хормойгоос Ү Линшань уулархаг орон хүртэл, өмнө хязгаарын Юнь Наньнаас ар газрын тал нутаг хүртэл, буйд бөглүү жижиг суурин, эзгүй аглаг тосгонууд өндөр асар сүндэрлэж, хүн ард сүлжилдсэн хөгжилтэй хот болжээ. Эгэл жирийн хүмүүс ажилч хөдөлмөрч зандаа түшиглэн, ядуурлаас ангижран баяжиж, чинээлэг нийгэм тийш тэмүүлэв. Олон олон “санаандгүй” хөгжлийн гайхамшиг илэрч, хүмүүсийн анхаарлыг татав… Өөрчлөлт нээлт хийсэн 40 гаруй жилд цөөн тоот үндэстэн болон үндэстний газар орон түргэн хөгжиж, эдийн засаг нийгмийн байдалд тэнгэр газрын өөрчлөлт гарав. 40 гаруй жилд нийгэм журмын үндэстний харьцаа бэхжиж, үндэстний бүлгэмдэл дэвшлийн үйлс элбэг үр дүнд хүрэв. Энэ нь Хятад улсын онцлогтой социализмын агуу их ялалт мөн. Намын үндэстний төрийн бодлогын их амжилт мөн. Үндэстнүүд хамтдаа бүлгэмдэн тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжсөний амьд зураглал мөн.
Нээлт нь дэвшлийг авч ирсэн. Түгжигдмэл байвал зайлшгүй хоцорно. 40 гаруй жилийн өөрчлөлт нээлтийн түүх үүнийг гэрчилсэн байна. Үүд цонхоо нээвэл шинэ агаар амьсгал тасралтгүй орж ирнэ. Хөгжлийн шинэ хөдөлгөх энерги үргэлжлэн ундарч чадна. Одоогийн байдлыг харахад аль ч үндэстэн ганцаараа бүх төрлийн өрсөлдөөнийг аргацааж чадахгүй, аль ч үндэстэн өөрийгөө битүүмжилсэн өнчин аралд буцааж чадахгүй юм. “Өнчрөн үлдэгсэд босхуйяа бэрх, олноороо нэгдэн урагшлахад амархан” гэдэг. Шинэ байдал, шинэ дохио, шинэ өрсөлдөөний өмнө илүү өргөн зорилтоор давуу талыг өргөнөөр шингээн авч, уужуу тайван дүр байдлаар бүхнийг багтааж чадвал амьдралын хүчийг нэмж, хүчийг бүрэлдүүлж, үндэстний сэргэн мандалтыг биелүүлэх сүр далайцтай энергийг нягтруулж чадна.
Байдлыг ажиглагч мэргэн, байдлыг эзэмдэгч ялна. Өөрчлөлт нээлт хийсэн 40 гаруй жилийг бодож үзвэл нэг улс, нэг үндэстэн хөгжин мандахад эрхбиш түүхийн урагшлалтын дунд урагшилж, цаг үеийн хөгжлийн урсгал дунд хөгжих хэрэгтэй гэдэг жам ёсыг бид илүү тодорхой таних хэрэгтэй. Энэ нь 40 гаруй жилийн өөрчлөлт нээлтийн эрхэм нандин сэнхрүүлэл мөн. Мөн бидний үргэлжлэн хөгжиж дэвших чухал нууц мөн. Өнгөрснөө хэдий хол олж харвал ирээдүйгээ төдий хол олж харна. Өөрчлөлт ихтэй цаг үеийн урсгалын өмнө зогсож, үндэстнүүдийн хоорондох харилцааны давтамжийг түргэтгэж, солилцооны хэмжээ нэмэгдэж, үндэстнүүд амьсгаагаа нэгтгэж, хувь заяагаа хамтатгаж, сэтгэл зүрхээ холбож, “хэн хэнээс салж чадахгүй” гэх хувь заяаны хамтын цогцын тухай хамтын ойлголтоо чангатгавал бид түүхийн их хандшийг эзэмших явцад ирээдүй зүг урагшилж чадна. Үндэстний соёлын амин судсыг үргэлжлүүлэх явцад зам нээн урагшилж чадна.
Түүх холдоогүй, яруу алдар бас бичиглэгдсээр байна. Мао Зэдүн: “Ирээдүйгээ үзэх гэвэл заавал түүхээ үзэх хэрэгтэй” гэж ярив. Түүхийн зүглүүрээр урагшлалтын замаа заалгаж, бүлгэмдлийн зориг санаагаар хүчээ нягтруулж, түмэн олноороо сэтгэл нэгдэж, хатуу бэрхшээлийг хамтдаа туулан, өөрчлөлтөөр шинэ байдлыг бий болгож, нээлтээр шинэ амьдралын хүчийг авч, хөгжлөөр шинэ орон зайг нээлгэвэл, Хятадын үндэстний сэргэн мандалтын замыг явах тусам саруул дардан болгож чадна.





























































