Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өөрөө чадвартай байж ажлын ард гарах

Өөрөө чадвартай байж ажлын ард гарах.

2012 оны 11-р сарын 15-нд Ши Жиньпин Ардын Их Хурлын танхимд ХКН-ын 18-р их хурлын үеэр Хятад болон гадаадын сэтгүүлчидтэй уулзаж “Өөрөө чадвартай байж ажлын ард гарах”-ыг дэвшүүлсэн юм. ХКН-ын 19-р их хурлын илтгэлд “Өөрөө чадвартай байж ажлын ард гарах” санааг мөн дахин дэвшүүлсэн. Эрх баригч намын хувьд ХКН нь ард түмнээ улс орноо илүү сайн сайхан болгохын төлөө удирдан чиглүүлж, илүү сайхан амьдруулахыг зорилго болгоно. Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд ХКН нь өөрийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, дэвшилтэт байдал, ариун шударга байдлыг хадгалж, ард иргэдтэй дотно харилцаагаа хадгалж, удирдлагын болон засаглалын түвшнийг тасралтгүй сайжруулж, авилгаас сэргийлэх, эрсдэлийг тооцох чадварыг тасралтгүй сайжруулах ёстой.
Шинжлэх ухаанч засаглал, ардчилсан засаглал, хуулийн дагуух засаглалын түвшнийг тогтмол дээшлүүлж, ард иргэдэд илүү сайн үйлчлэх болно. Хэрэв намыг иж бүрэн чанд хатуу засаж чадахгүй бол “Өөрөө чадвартай байж ажлын ард гарч” чадахгүй. Мөн удирдлагын цөмийн нөлөөг ахиулахад хэцүү байх болно. “Өөрөө чадвартай байж ажлын ард гарах” нь Хятадын коммунистууд бат хатуу итгэл үнэмшилд оршино. Нам нь ард түмнийг нэгтгэж агуу их тэмцлийг өрнүүлж, аугаа их үйл хэргийг явуулж, аугаа их мөрөөдлийг биелүүлэхийн тулд намын удирдлагыг ганхуулалгүйгээр дэмжин тууштайгаар сайжруулж, намын бүтээн байгуулалтыг ганхуулалгүйгээр улам хүчирхэг болгох ёстой.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Төр улсыг засах тахай ном
Мэдээ үзсэн:2972
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7