ӨМӨЗО-ы Нэгдмэл фронтын хэлтэс, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Боловсролын газар, Соёл, аялал жуулчлалын тэнхимийн холбогдох бүх хариуцлагатай албаныхан ӨМӨЗО-ы үндэстний эв нэгдэл, дэвшлийг бий болгох ажлыг гүнзгий эрчимжүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоож байгаатай холбоотой бүх байдлыг танилцуулав.
Сүүлийн жилүүдэд Намын төв хорооны хүчтэй удирдлагаар ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас дарга Ши Жиньпиний үндэстний ажлын тухай чухал өгүүлэмж ба Өвөр Монголын ажлын тухай чухал яриа, чухал заавар, чухал цохолборын үзэл санааг гүн суралцан хэрэгжүүлж, “Үндэстний эв нэгдэл, дэвшлийг бий болгох ажлыг бүх талаар удаан өрнүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох тухай хэрэгжүүлэх санал”-ыг тогтоон нийтлэж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох ажлыг бүх талаар төлөвлөлөө.
ӨМӨЗО Намын удирдлагыг гуйвшгүй чангатгаж, Хятадын үндэстний хамтын цогцын улс төрийн суурийг тасралтгүй бэхжүүлэв
ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар улс төрийн талаас үндэстний харилцааг эзэмшиж, үндэстний асуудалд хандах зарчмыг баримтлан, үндэстний ажлыг өдөр тутмын чухал зөвлөх зүйлстээ оруулж, намын удирдлагыг үндэстний ажлын бүх явц ба бүх тал дээр хэрэгжүүлэв.
Үндэстний ажлыг сайтар хийхэд үндэстний эв нэгдэл дэвшлийг бий болгох нь хүчтэй атгагч болно. ӨМӨЗО-ы үндэстний эв нэгдэл, дэвшлийг бий болгох ажлыг идэвхтэй өрнүүлж, үндэстнүүдийн харилцаа солилцоо уусалцлыг сайжруулсан. ХКН-ын Төв Хорооны Тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгийн газрын “Үндэстний эв нэгдэл дэвшлийг бий болгох ажлыг бүх талаар гүнзгий, удаан, хариуцлагатай өрнүүлж Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох тухай санал” ба ӨМӨЗО-ы хэрэгжүүлэх саналын үзэл санааг хянамгай хэрэгжүүлж, үндэстний эв нэгдэл, дэвшлийн боловсролыг тасралтгүй гүнзгийрүүлэн, үндэстний эв нэгдэл, дэвшлийг бий болгох үйл ажиллагааг Төрийн байгууллагууд оруулах, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн газар, шянь, суурингуудад, цэргийн анги, шашны газруудад оруулах ажлыг бүх талаар өрнүүллээ.
БНХАУ-ын үндэстний эв нэгдэл, дэвшлийн үлгэр жишээч аймаг, хот болох Хянган аймаг, Хөлөнбуйр хот, Ордос хот ба улсын зэргийн 52, Өөртөө засах орны зэргийн 278 үндэстний эв нэгдэл дэвшлийн үлгэр жишээч байгууллагыг цогцлоож, бүх үндэстнүүдийн харилцаа солилцоо уусалцалд маш олон хэрэгжүүлүүштэйн дээр өргөжүүлж болохуйц туршлагагыг бий болгож өгчээ.
ӨМӨЗО-ы Цөөн тоот үндэстэн ба үндэстэн төвлөрөн суурьшсан газар орны хөгжлийг түргэсгэж, Хятадын үндэстний хамтын цогцын нийгмийн үндэс суурийг бэхжүүлэв
ӨМӨЗО чинээлэг нийгмийг бүх талаар бүтээх, орчин үеийн Өвөр Монголыг байгуулах зорилт, үүргийн хүрээнд Цөөн тоот үндэстэн ба Цөөн тоот үндэстэн төвлөрөн суурьшсан газар орны хөгжлийг хүчлэн түргэсгэнэ. Хил хязгаараа хөгжүүлэн ард иргэдээ баяжуулах ажлыг өргөнөөр хэрэгжүүлнэ. Үндэстэн төвлөрөн суурьшсан газар орны дэд бүтэц, үндсэн олон нийтийн үйлчилгээний дутагдлыг эрчимтэй нөхөв. Одоо ӨМӨЗО-ы 48 үндэстэн төвлөрөн суурьшсан газар орны 31 ядуу буурай хошуу, хот бүгдээрээ ядуурлаас ангижраад байна.
1998 оноос 2020 оныг хүртэл Цөөн тоот үндэстний хөгжлийн хөрөнгө мөнгөнд нийт 5.524 тэрбум юань тохируулж, Цөөн тоот үндэстэн ба Цөөн тоот үндэстний газар орны аж ахуй нийгмийн хөгжил, ядуурлаас ангижруулах ажлыг маш эрчимтэй түргэсгэв. Ядуу буурай хүн ам 2013 онд 1.57 сая байсан нь 2019 оныг хүртэл 16 мянга болон багасасан. Үүнд Цөөн тоот үндэстний ядуу буурай хүн ам 86.964 хүн байсан нь 3.020 хүн болж цөөрсөн. Ядуурал үүсэх хэмжээ 11.7 хувиас 0.11 болон буурч, ядуу буурай хошуу, шянь, гацаа тосгон бүгдээрээ ядуурлаас ангижран орон бүсийн чанартай бүхэл цогцын ядуурал шийдвэрлэгдэж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг байгуулахад бат бэх суурь тавьж өгсөн байна.
Үндэстнүүдийн харилцаа, солилцоо, уусалцлыг ахиулж, Хятадын үндэстний хамтын цогцын нийгмийн суурийг бэхжүүлэв.
Үндэстнүүдийн нийгмийн амьдрал дахь харилцаа улам нягтарч байгаа өнөөгийн бодит байдалд чиглүүлж, ӨМӨЗО-ноос Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоохоор гол шижим болгож, үндэстнүүд хамтдаа суурьшиж, хамтдаа суралцан, хамтдаа ажиллаж, хамтдаа жаргах нийгмийн нөхцөлийг идэвхтэй үүдэн өгч, үндэстнүүдийн харилцаа, солилцоо, уусалцлыг сайжруулж, цаашлан харилцан шингэсэн хэлбэрийн нийгмийн бүтэц ба нийгмийн орчныг нэгтгээд байна.
ӨМӨЗО үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр орныг цогцлоож, Хятадын үндэстний хамтын цогцын үзэл санааны суурийг бэхжүүлэв.
ӨМӨЗО Социалист цухал үзэл баримтлалыг бий болгон практик үйл ажиллагааг үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн боловсролтой органик байдлаар хослуулах шаардлага тавигдаж байна. Ангийн боловсрол, нийгмийн практик, сэдэвчилсэн боловсролыг нэгтгэсэн боловсролын платформыг бий болгоно. Харилцан зөрүүгээ хүндэтгэж, олон төрлийг багтааж, Цөөн тоот үндэстний уламжлалт соёлын шинийг үүдэн хөгжүүлэв.
Хятадын соёл бол үндэстнүүдийн соёлын бүрэлдэл, Цөөн тоот үндэстний соёл бол Хятадын соёлын органик бүрэлдэхүүн болохыг өргөнөөр ухуулж, үндэстнүүдийн олон түмнийг хөтлөн жолоодож, зөв оновчтой улсын үзэл, үндэстний болон түүхийн үзэл, соёлын үзлийг бий болгож, үндэстнүүд амь амьсгаагаа нэгтгэн, хувь заяагаа хамтатгаж, сэтгэл зүрхээ холбосон хүчирхэг их оюун санааны холбоосыг бүрдүүлэв.
Намын боловсролын чиглэл ба үндэстний боловсролын төрийн бодлогыг хянамгай найдваржуулж, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн боловсролыг гарцаагүй сурталчлах, Цөөн тоот үндэстний олон түмний шинжлэх ухаан, соёлын хэв боловсролыг тасралтгүй дээшлүүлж, тэднийг нийгэмд маш сайн уусалцуулав.
ӨМӨЗО үндэстний хэрэг эрхлэлтийг хуулиар засаж, Хятадын үндэстний хамтын цогцын хуулиар засах суурийг улам батжуулав.
ӨМӨЗО үндэстний орны Өөртөө засах хуулийг бүх талаар хэрэгжүүлэн, үндэстний ажлын хууль цааз, хууль тогтоолыг төгөлдөржүүлж, үндэстний төрийн бодлого, хууль цааз, хууль тогтоолыг хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хугацаатайгаар өрнүүлж, хятдын дээрэнгүй үзэл болон орон нутгийн үндэстний үзлийг эрс эсэргүүцэж, үндэстнүүдийн олон түмний хууль ёсны эрх ашгийг хууль ёсоор батлав.
ӨМӨЗО үндэстний хэрэг эрхлэлтийг хуулиар засах зарчмыг баримталж, үндэстнүүдийн олон түмний сайн сайхан гэр орныг хамтдаа байгуулах, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооход хүчтэй хуулийн баталгаа хангасан. Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоохоор гол шижим болгож, үндэстний хэрэг эрхлэлтийг засах системийг тасралтгүй төгөлдөржүүлж, засалтын чадвараа дээшлүүлэн, хуулиар засах зам дээр үндэстний хэрэг эрхлэлтийг засах зарчмыг баримталж, үндэстний эв нэгдлийг хууль ёсоор хамгаалав.





























































