Камбожийн баримтат киноны найруулагч Пань Шиши ӨМӨЗО-ы Ордос хотын Үшэнь хошуунд ирж, монгол охин цар тахлын үеэр коллежийн элсэлтийн шалгалтад бэлдэх онцгой үеийг харууллаа.

Ордос нь Хятадын хойд хэсэгт ӨМӨЗО-д байрладаг. Ордос гэдэг нь монголоор "олон ордон" гэсэн утгатай бөгөөд энэ нь мөн Хятадын үндэстний цөөнхийн нэг болох монголчуудын суурьшлын бүс юм. Хятад сурагчдаас ялгаатай нь монгол сурагчдын хувьд коллежийн элсэлтийн шалгалтад монгол хэлний шалгалтаа өгөхдөө эх хэлээрээ дамжуулах болно.

Сү Яньтай харилцах явцад Пань Шиши Сү Яны мөрөөдлийн түүх түүний сэтгэлийг маш ихээр хөдөлгөжээ. Сү Янь урьд өмнө байгаагүй онлайн сургалтаар хичээллэж, шалгалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө нь эвдэгдэж, урлагийн элсэлтийн шалгалтуудын хуваарь өөрчлөгдсөн боловч тэрээр тайван сэтгэлгээгээ хадгалсаар ирсэн бөгөөд "дэлхийн хөгжмийн тайзнаа монгол хөгжмийг гаргах" мөрөөдөл нь хэзээ ч өөрчлөгдөөгүй юм.
"Коллежийн элсэлтийн шалгалт", "төгөлдөр хуурын дасгал хийх" гэсэн давхар даалгаврыг мөрөн дээрээ үүрч байгаа ч Сү Янь гэр бүлийн гишүүн гэдгээ хэзээ ч мартаагүй. Хонь хариулах, үнээ саах цаг заваа гаргадаг байв. Тусгаарлалтын хугацаанд байсан цаг мөчүүд нь түүнийг хөдөөгийн амьдралд дахин ойртуулав. Үхэр, хонь, адуу түүний үнэнч сонсогч болж, талын салхи түүнийг эрх чөлөөтэй болгожээ.

Цар тахлын үеэр би гэртээ төгөлдөр хуураар хичээллэж, багшдаа өдөр бүр бичлэг хийж явуулдаг байсан ч нүүр тулсан хичээлээс өөр хэлбээр байв. Би ухрахаасаа айж, бага зэрэг түгшиж байна. Би сургуульдаа эргэж очихыг маш их хүсэж байна. Цар тахлын нөлөөнөөс болж урлагийн шалгалтыг онлайн хэлбэрт шилжүүлж, коллежийн элсэлтийн шалгалтыг 07-р сар болгон хойшлууллаа. Шалгалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө манай ангийнхан шинжилгээ хийлгэж, дараа нь сургуульдаа эргэн ирж шалгалтдаа бэлдлээ.

Гурван өдрийн шалгалтын турш сургууль автобусаар биднийг шалгалтын талбайд авч явлаа. Шалгалтын өрөө тус бүр 22 хүнтэй бөгөөд шалгалтын ширээнүүдийн хооронд аюулгүй байдлын нэг метр зайтай байдаг.

2020 оны 07-р сард ӨМӨЗО-д нийт 163 мянган сурагч үндэсний нэгдсэн шалгалтад хамрагдсанаас 12 мянга нь монгол хэлээр сурсан сурагчид байв. Өвөр Монголын хэмжээнд нийт 184 шалгалтын цэг, 5786 шалгалтын өрөө байрлуулсан бөгөөд шалгалтын цэг тус бүрд дор хаяж 3 онцгой байдлын үеийн туршилтын нөөц өрөө байрлуулжээ.

Сү Яны төлөөлж буй мянга мянган оюутнуудын хувьд хэдийгээр гэртээ суралцах нь олон бэрхшээлтэй тулгарсан ч хурдтай хөгжиж буй нийгэмд зогсох, ирээдүйгээ бодох ховор боломж юм. Сү Янь төгсгөлд нь:
-Би Бээжинд их сургуульд сурахыг, ирээдүйд дуртай хамтлагтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байгаа ч илүү том тайз хаана байгаа гэдгийг ойлгож байна.





























































