Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг, улсын баримжаат үг хэл, албаны талын жинхэнэ үг хэл бол олон үндэстэн, олон үг хэлтэй улсын соёлын зөвшөөрөмж ба нийгмийн хөгжлийн шаардлагад суурилж сонгож хэрэглэсэн нэг төрлийн нийгмийн чадамжаар өргөн дэлгэрэнгүй үг хэл, үсэг бичиг юм. Хятад улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг бол баримжаа үг хэл болон дүрэмжсэн хятад хэл байж, Хятад улсын орон нутаг, үндэстэн даяар урт хугацаагаар харилцан хамтын ажиллагаа, солилцоо хийж, уусалцах явцад нийт үндэстний үг хэл, үсэг бичгээр харилцан тольлож, харилцан нөлөөлж ирсэн. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн хэрэглэх нь үндэстнүүдийн ард түмэн хамтдаа “хятадын үндэстний хамтын цогц” болон орчин үеийн улсыг байгуулах түүхийн зайлшгүй шаардлага, өнөөгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгам шаардлага, мөн үндсэн хуулын үзэл санаа болон ард түмний үндсэн ашиг тусад нийцэж байна.
Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн хэрэглэх нь түүхийн хөгжлийн урсгалд нийцэж, үг хэл, үсэг бичгийн хөгжлийн олон ургальч жам ёсонд нийцнэ
Үг хэл, үсэг бичиг нь хүн төрөлхтний солилцоо ба боловсон соёлыг уламжлах бааз ачаалбар болсны хувьд үгүй байсан бол байдаг болж, боловсронгуй бус байснаас бүрэн төгөлдөржиж, будлиантай байснаас хялбар дөхөм болсон хөгжлийн явцыг өнгөрүүлсэн байдаг. Бараг гурван сая жилийн өмнө анх “зогсож чадсан” хүн төрөлхтний хооронд солилцоо ба ойлголцлын үг хэл бий болсон байдаг. 10 мянган жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн цаг үед балар эртний тариалангийн хөгжлийг дагаад хадан зураг ба хадан сийлбэрээр төлөөлөгч болгосон хүн төрөлхтний үсэг бичгийн хөврөл бий болж, балар эртний үсэг бичгээс шилжиж хөгжсөн үсэг бичгийн зураг, үсэг бичгийн тэмдэг болон дууны үг хэлтэй алхам алхмаар золгосон байна. Үсэг бичгийн хөгжил нь үүнээс хойш балар эртний үсэг бичиг, эртний үсэг бичиг ба үсэгчилсэн үсэг бичгийн хэдэн хөгжлийн цаг үеийг өнгөрүүлэхийн зэрэгцээ орон нутаг ба үндэстэний ялгаанд суурилж, эцэстээ галиглах ба утга илтгэх хоёр том үсгийн систем бий болов. Хятад төвд язгуур хэл, Энэтхэг европ язгуур хэл, каукас язгуур хэл, үрэл язгуур хэл, алтай язгуур хэл, умард америкийн индиан язгуур хэл зэргийн 13 язгуур хэл (Бээжин их сургуулийн төрөл хуваах арга ) бий болжээ. Эдгээр үг хэл, үсэг бичиг уламжлан хөгжих явцдаа хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн хэрэгцээгээс болж бас тасралтгүй уусалцсан байна. Жишээлбэл, Хятад улсын хятад хэл ясан бичиг, алтан бичиг хичээнгүй үсгийн хялбарчлалын явцыг өнгөрүүлэв. Маш хялбархан латин үсэг ч том бичлэгээс бага бичлэгийн хялбаршуулалтыг өнгөрөөсөн байдаг. Ялангуяа, түүхэнд үүссэн засаг төрийн солигдол, үндэстний уусалцал ба хил хязгаарын хувьсал зэргийг дагалдан үг хэл, үсэг бичиг ч аажмаар нэгдэх буюу нийтээр хэрэглэх хандлага илэрсэн байна. Хувьсангуйгаар авч үзвэл нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг нь мөн БНХАУ-ын улсын нэгдсэн байдлыг хамгаалж, улсыг засах чухал бааз болно.
Нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн хэрэглэх нь нийгмийн хөгжлийн хэрэгцээд нийцэж, өргөн олон ард түмний үндсэн ашиг тусад нийцнэ
БНХАУ байгуулагдаснаас хойш Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн гайхамшгуудыг үүдэж, дэлхийд Хятадын хурд, Хятадын үр бүтээмж, Хятадын хүч ба үзэл санааг илрүүлж, дэлхий нийтийн өргөн ойлголт ба дээд хэмжээний үнэлэлт авсан. Гадаадынхан улмаас улам Хятад улсаар бахархан Хятад улсад ирж, Хятад улстай хамтрах хэрэгцээ шаардлага нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улсын дотоод, гадаадын ажил олголтын зах зээлийн шилжилтийн чанар улам чангарч, адил бус газар орон, адил бус ажил төрлийн хоорондох солилцоо хамтралцаа, ойлголцоогоо сайжруулахад нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгээр бааз болгоход түшиглэж байна.





























































